4.1.1. Сургуулийн сургалтын төлөвлөгөөний сонгон судлах хичээл бүртгэх
4.1.1. Сургуулийн сургалтын төлөвлөгөөний сонгон судлах хичээл бүртгэх
Анхаарах нь:
- Заавал судлах хичээл нэмж үүсгэх шаардлага гарвал системийн тусламжийн утас руу ярих, и-мэйл илгээх
Хичээлийн жагсаалтын баруун дээд буланд байрлах “Шинэ хичээл” товчин дээр даран хичээл нэмэх цонх руу шилжинэ
.
1.Хичээлийн ангилал талбар дээр сонгон судлах хичээл төрлийг сонгон 1 хичээл үүсгэе.
•Салбар, бүрэлдэхүүн талбарт сургууль сонгоно. Ихэнх сургуулийн хувьд салбар байдаггүй тул ганц сонголттой байна
•Хөтөлбөрийн төрөл талбарт сургуулийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн жагсаалтаас сонгоно. Би 7-р ангид хичээл нэмэх бол ЕБС-Суурь боловсрол-г сонгоно гэсэн үг.
•Суралцагчийн түвшин талбарт дээр сонгосон хөтөлбөрт хамаарах ангийн жагсаалтаас сонгоно. Би 7-р ангид хичээл нэмэх бол 7-р анги-г сонгоно гэсэн үг.
•Хичээлийн ангилал талбарт тухайн сургуулийн хэв шинж болон бүтцээс хамааран сонгон судалж болох хичээлийн ангиллууд харагдана. Жишээлбэл Би 7-р ангид тусгай хичээл нэмэх тусгай хичээлийн ангиллыг сонгоно гэсэн үг.
Хэрвээ тухайн сургууль тусгай зөвшөөрлийн хүрээнд гүнзгийрүүлсэн,төрөлжсөн хичээл заадаг гүнзгийрүүлсэн, төрөлжсөн хичээлийн ангилал харагдан, сонгох боломжтой.
•Хичээлийн индекс талбар автоматаар бөглөгдөн харагдана.
•Хичээлийн нэр талбар автоматаар бөглөгдөн харагдана.