Менежер

– ЕБС

3.1 Багш нэмэх


"БАГШ” үйл ажиллагааны мэдээллийг удирдах зааварчилгаа

Энэ бүлэгт сургалтын үйл ажиллагаа явуулахад оролцож байгаа багшийг сургалтын үүрэг оролцоогоор нь Бага ангийн үндсэн багш, Дунд ангийн үндсэн багш, Ахлах ангийн үндсэн багш гэж тодорхойлон бүртгэх болон багшийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг оруулах зааврыг танилцуулна.

Багш нэмэх үйлдлийг хийхээс өмнө системд дараах үйлдлийг хийсэн байх шаардлагатай.

- Багш, ажилтныг хүний нөөцийн удирдлагын системд байгууллага дээрээ бүртгэсэн байх, ажил эрхлэлтийг нь баталгаажуулах үйлдэл хийсэн байх

​​​Багшийн ажлын байрыг үүсгэхдээ ажлын байрны ажлын ангилалыг зөв сонгож өгөх

- Боловсролын удирдлага системд тухайн багшийг харьяалуулах сургалт арга зүйн нэгжийг үүсгэсэн байх

Багш нэмэх үйл явцын зааварчилгаа

Хүний нөөцийн системд багш гэсэн ажлын байран дээр бүртгэгдсэн ажилтныг боловсролын удирдлага систем дээр багшаар ажиллана гэдгийг тодорхойлоход багш нэмэх гэсэн үйлдлийг ашиглана.

Багш нэмэх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтлана. Үүнд:

1. БУ системийн Багш үйл ажиллагааг сонгоно.

2. Багш нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгална.

Багш нэмэх үйлдлийг хийх алхамчилсан дараалал дараах байдалтай байна.