Менежер

– ЕБС

13.2 Суралцагчийн төгсөлтийн бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах


Суралцагчийн төгсөлтийн бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах

Энэ үйлдлийг Анги удирдсан багш өөрийн бүлгийн нийт суралцагчдаас төгсөх үйлдэл хийх суралцагчийг сонгож, бүртгэхэд ашиглана.

СУРАЛЦАГЧ БҮРТГЭХЭЭС ӨМНӨ ДАРААХ АЖЛУУД СИСТЕМД ХИЙГДСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ.

1. Суралцагч идэвхтэй төлөвтэй, батлагдсан байх

2. Хэрэв суралцагч идэвхгүй төлөвтэй бол идэвхтэй болгох

3. Хэрэв суралцагч батлагдаагүй, цуцлагдсан, хүлээгдэж байгаа бол батлагдсан болгох

Суралцагчийн дэвшилтийн бүртгэл хийхэд дараах дарааллыг баримтлана. Үүнд:

1. Төгсөлт үйл ажиллагааг сонгоно.

2. Төгсөлт хийх бүлгийг сонгоно.

3. Төгсөлт хийх суралцагчийг сонгож, төгсөгч бүртгэх товч дарна.

4. Хэрэв буруу суралцагчийг бүртгэсэн бол тухайн суралцагчийн арын бүртгэлээс хасах товч дарна.

Суралцагчийг төгсөлтийн бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

Үйл ажиллагааны жагсаалтаас Төгсөлт-ийг сонгоход дараах цонх нээгдэнэ.

Төгсөлт цонхны зүүн хэсэгт байрлах талбараас төгсөлт хийх бүлгийн мэдээллийг сонгоод баруун дээд хэсэгт байрлах Төгсөлтийн бүртгэл үйлдлийг дарахад төгсөлтийн бүртгэлийн дараах цонх нээгдэнэ.

Төгсөлтийн бүртгэл цонхонд тухайн бүлгийн нийт суралцагчийн жагсаалт гарч ирэх бөгөөд төгсөлтийн бүртгэл хийх суралцагчийн урд талыг чеклээд төгсөгч бүртгэх үйлдлийг дарахад тухайн суралцагч бүртгэгдэж, шийдвэр шалтгаан сонгох талбарууд  идэвхжинэ. Төгсөлтийн бүртгэлийн мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

Төгсөлтийн бүртгэл цонхны талбаруудыг дараах утгаар ойлгоно.

Шийдвэр

Тухайн суралцагчийг тухайн түвшний ангид давтан суралцуулах эсвэл төгсгөхийн аль нь болохыг сонгоно.

Жишээ: Төгсгөх, Давтан суралцуулах

Жич: Хэрэв Төгсгөх шийдвэрийг сонговол дараагийн хичээлийн жилд тухайн суралцагчийг дараагийн хөтөлбөрийн эхний ангид оруулна. Хэрэв давтан суралцуулах шийдвэрийг сонговол тухайн суралцагчийг дараагийн хичээлийн жилд тухайн ангийн түвшинд нь үлдээнэ.

Шалтгаан