Менежер

– ЕБС

13.1 Төгсөлт бүртгэж, баталгаажуулах үйл ажиллагаа


Энэ хэсэгт Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагчдыг хичээлийн жилийн эцэст төгсгөх болон тухайн ангид нь давтан суралцуулах  үйлдлийг дараах алхамын дагуу гүйцэтгэнэ.

Анхаарах:

  • Заавал болон сонгон судлах хичээлийн дүнг бүлгийн сурагч бүрээр бүртгэж баталгаажуулсан байх шаардлагатай.
  • Суралцагчийн судлагдахууны дүнгийн бодолт хийгдэж батлагдсан байх шаардлагатай.
  • Баталгаажуулах хүсэлт илгээхээс өмнө Бүртгэлийн маягтыг заавал татан авч шалгах шаардлагатай.
  • Баталгаажуулах хүсэлт илгээсэн үед Бүртгэлийн маягтанд засвар оруулах боломжгүй. Хэрэв илгээсэн бүртгэлийн маягтанд залруулга оруулах тохиолдолд БСУГ/БХ мэргэжилтнээр заавал төгсөлтийн буцаалт хийлгэсний дараа залруулга хийж бүртгэлийн маягтыг дахин татан авч шалгасаны дараа дахин төгсөлт баталгаажуулах хүсэлт илгээж болно.
  • Бүртгэлийн маягтанд бичигдсэн суралцагчийн овог, нэр, регистрийн дугаар, хичээл болон улсын шалгалтын үнэлгээ, сурлагын үнэлгээний дундаж хувь нь Боловсролын баримт бичигт хэвлэгдэнэ.

1. АУБ: Төгсөх шалгуур хангасан болон тухайн түвшинд давтан суралцах суралцагчийг төгсөлтийн бүртгэлд бүртгэнэ. Бүртгэл нь “Бүртгэгдсэн” төлөвт шилжинэ.

2. Сургалтын менежер: Бүлгүүдийн төгсөлтийн бүртгэлийн жагсаалтыг хүлээн авна.

3. Сургалтын менежер: Төгсөлтийн бүртгэлийг хянаж үзээд төгсөх болон давтан суралцах сурагчдын бүртгэлийг баталгаажуулалт хийлгэхээр БСУГ/БХ -ийн мэргэжилтэнд илгээнэ. Баталгаажуулах хүсэлт илгээхээс өмнө Бүртгэлийн маягтыг заавал татан авч шалгах шаардлагатай. БСУГ -т илгээсэн төгсөлтийн бүртгэл нь “Хянагдаж байгаа” төлөвтэй байна. Төгсөлтийн бүртгэлийг буруу эсвэл алдаатай гэж үзвэл цуцлах үйлдэл хийж АУБ-д бүртгэлийг буцаана. Буцаагдсан бүртгэл нь “Цуцлагдсан” төлөвтэй болно.

4. БСУГ/БХ мэргэжилтэн: Сургуулиудаас төгсөлт баталгаажуулах хүсэлтийг хүлээн авна. Шийдвэрлээгүй хүсэлт нь”Хянагдаж байгаа” төлөвтэй байна.

5. БСУГ/БХ мэргэжилтэн: Төгсөлтийн бүртгэлийг хянаад шийдвэр гаргана.