Менежер

– ЕБС

11.4.2 Шалгалт өгөх суралцагчдыг бүртгэх үйл явцын зааварчилгаа


Шалгалт өгөх суралцагчдыг бүртгэх, шалгалтын дүн оруулах, баталгаажуулах үйл явцын зааварчилгаа

Энэхүү үйлдлийг улсын шалгалт өгөх суралцагчийг бүртгэх, шалгалтын дүн оруулах, баталгаажуулах үйлдлийг зохион байгуулна.

Шалгалт өгөх суралцагчдыг бүртгэх, шалгалтын дүн оруулах, баталгаажуулах үйлдлийг хийхээс өмнө системд дараах үйлдлийг хийсэн байх ёстой.

- Улсын шалгалт өгөх анги бүлгийн суралцагч батлагдсан , идэвхтэй төлөвтэй байх

- Тухайн анги бүлгийн улсын шалгалтын материалыг хянах, шалгах, системд оруулах комиссын гишүүдийг тодорхойлсон байх

Дараах ажлыг зохион байгуулна.

1. Шалгалт өгөх анги бүлгийг сонгож улсын шалгалтад орох суралцагчдыг бүртгэх

2. Тухайн шалгалтад орох ёсгүй суралцагчийг бүртгэсэн бол шалгалт өгөгч хасах үйлдлээр хасах

3. Шалгалтанд орсон суралцагчийн ирц бүртгэж, шалгалтын материалыг (дүнг) системд оруулах

4. Шалгалтын дүнг баталгаажуулах

Шалгалт өгөх суралцагчдыг бүртгэх, шалгалтын дүн оруулах, баталгаажуулах үйлдлийг бүртгэхдээ дараах дарааллыг баримтлана.  Үүнд:

1. Шалгалтын дүн үйл ажиллагааг сонгоно.

2. Дүн  таб руу орно.

3. Улсын шалгалт өгөх  анги бүлэг, шалгалт өгөх хичээлийг сонгоно.

4. Бүртгэх товчийг дарж тухайн ангийн шалгалт өгөх суралцагчийг  сонгож нэмэх үйлдэл хийнэ. Хэрэв шалгалт өгөх ёсгүй суралцагчийг сонгосон бол шалгалт өгөгч хасах үйлдлийг хийж суралцагчийг хасна.

1. Дүн оруулах товчийг дарж суралцагч бүрийн ирцийг бүртгэж, шалгалтын материалын хариулсан байдлыг оруулж хадгална.

2. Баталгаажуулах үйлдлийн хийнэ.

Шалгалт өгөх суралцагчдыг бүртгэх, шалгалтын дүн оруулах, баталгаажуулах алхамчилсан дараалал дараах байдлаар бүртгэнэ.

Үйл ажиллагааны жагсаалтаас шалгалтын дүн-ийг сонгоход дараах цонх нээгдэнэ.

Бүртгэх:

Сонгогдсон улсын шалгалт өгөх суралцагчийг бүртгэх үйл ажиллагаа