Менежер

– ЕБС

11.4.1 Шалгалтын дүн үйл ажиллагааны үндсэн цонхны тайлбар


Шалгалтын дүн үйл ажиллагааны үндсэн цонхны тайлбар

Боловсролын удирдлага системийн үйл ажиллагааны жагсаалтаас шалгалтын дүн-ийг сонгоход дараах цонх нээгдэх бөгөөд энэхүү цонх нь харах төлөвтэй байна. Цонхны ерөнхий бүтэц нь  зүүн дээд хэсэгт хайлтын талбар, баруун дээд хэсэгт хийгдэх үйлдлүүд, гол хэсэгт улсын шалгалт өгөх анги, бүлэг, суралцагчийн шалгалт өгсөн байдлын мэдээлэл жагсаалт байдлаар хүснэгт хэлбэрээр харагдана.

Хайлт:

Тайлбар: Харах цонхны зүүн дээд хэсэгт байрлах тэмдэглэсэн хэсэг нь хайлтын талбар бөгөөд системд бүртгэлтэй төгсөх ангийн боловсролын түвшин, улсын шалгалт авсан хичээлийн нэр, анги бүлгийг сонгон хайлт хийх боломжтой. Ингэснээр хайлтын үр дүнг цонхонд харуулна.

Үйлдэл:

Тайлбар: Харах цонхны баруун дээд хэсэгт байрлах бүртгэх, дүн оруулах, баталгаажуулах зэрэг товч нь үндсэн үйлдлийг хийх бөгөөд үйлдэл товчийн арын доош харсан сум дээр дарснаар шалгалт өгөгч хасах, эксэл рүү гаргах үйлдлүүдийг хийх боломжтой болно.

Улсын шалгалтын мэдээлэл:

Тайлбар: Харах цонхны энэ хэсэгт анги бүлгийн суралцагчийн улсын шалгалт өгсөн мэдээллийг хүснэгтэн жагсаалт хэлбэрээр харуулна.