Багш

– СӨБ

3.2. Дэвших үйлдэл хийхэд анхаарах зүйлс


3.2. Дэвших үйлдэл хийхэд анхаарах зүйлс

  1. Шинэ хичээлийн жилд ЕБС-д орох суралцагчдад дэвших үйлдэл хийхгүй. Зөвхөн  төгсөх үйлдэл хийнэ.
  2.  
  3. Дэвших үйлдэл хийхдээ бүлгийн бүх суралцагч жагсаалтанд байгаа эсэхийг нягтлана шалгана уу? Суралцагч батлагдсан (батлагдаагүй, цуцлагдсан, хүлээгдэж байгаа бол батлагдсан болгох), идэвхтэй (чөлөө авсан, ирэхээ больсон, түр зогсоосон төлөвтэй байгаа бол идэвхтэй болгох) төлөвтэй байснаар дэвших үйлдэл хийх жагсаалтанд орж ирнэ.
  4.  
  5. Бүлгийн бүх суралцагчийн дэвшилтийн бүртгэлийг хийж бүртгүүлсэн төлөвт оруулах. Ингэхдээ шийдвэр, шалтгааныг заавал сонгож хадгалсан байна.
  6.  
  7. Цэцэрлэгийн бэлтгэл ангиас бусад ангид дэвших /давтан суралцуулах үйлдэл хийх боломжтой тул суралцагч нэг бүрт энэхүү үйлдлийг хийж баталгаажуулна.
  8.  
  9. Дэвшүүлэх үйлдлийг суралцагч нэг бүрээр хийнэ. Бүх суралцагчдад шийдвэр (дэвшүүлэх, давтан суралцуулах) гарч батлагдсанаар шинэ хичээлийн жилд тухайн суралцагч дэвших эсвэл тухайн ангидаа давтан суралцах  (тухайн ангидаа үлдэх) боломжтой болно.
  10.  
  11. Дэвшилтийн бүртгэлийг хийж хадгалж, баталгаажуулснаар дэвшүүлэх үйлдэл дуусна. Дараах дарааллаар хийнэ.
    1. Дэвшүүлэх анги бүлгийг сонгож дэвшилтийн бүртгэл товчийг дарна.
    2.  Дэвшүүлэх үйлдэл хийх суралцагчийн нэрийн өмнөх дөрвөлжинг чеклэж дэвшигч бүртгэх товчийг дарна.
      1. Хэрэв дэвшүүлэх бүртгэлийг буцаах бол тухайн суралцагчийн нэрийн ар дахь Х тэмдэглэгээр дарж бүртгэлийг буцаана.
    3. Суралцагч бүрийн тохирох шийдвэр (Дэвшүүлэх/давтан суралцуулах) шалтгаан болон бусад мэдээллийг сонгож хадгална.
    4. Багш бүлгийн суралцагчийн дэвшилтийн бүртгэлийг хийж дуусаад эрхлэгчид мэдэгдэнэ. Эрхлэгч (арга зүйч) эрхээрээ дэвших үйлдэлд бүртгэгдсэн суралцагчийн мэдээллийг хянаж баталгаажуулна. Бүлгийн бүх суралцагчийн мэдээлэл Дэвшсэн эсвэл Давтан төлөвт орсноор шинэ хичээлийн жилд суралцагч тохирох ангидаа орох нөхцөл бүрдэнэ. Багш хариуцсан бүлгийн суралцагчийн дэвшилт баталгаажсан  (Дэвшсэн эсвэл Давтан) эсэхээ хянах үүрэгтэй.
    5.  
  12. Дэвшилтийн бүртгэлийн хугацаа дуусаагүй үед багш мэдээллийг засах шаардлагатай бол эрхлэгч (аргазүйч)-д мэдэгдэж баталгаажуулсан дэвшилтийн мэдээллээ цуцлуулах боломжтой. Эрхлэгч (аргазүйч)  эрхээрээ багшийн хүсэлтийн дагуу тухайн бүлгийн тухайн суралцагчийн баталгаажуулсан дэвшилтийг цуцлах үйлдлийг хийнэ.
  13.  
  14. Багш хариуцсан ангийн дэвшилтийн мэдээллийг индикатораар харах боломжтой.