Багш

– СӨБ

3.1. Суралцагчийг дэвшилтийн бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах


Энэ бүлэгт цэцэрлэгийн суралцагчдыг хичээлийн жилийн төгсгөлд анги дэвшүүлэх болон тухайн ангид нь давтан суралцуулах  үйлдлийн талаарх ойлголтын зааварчилгааг өгнө.

Энэ дэд бүлэг нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.

Хэсэг 1:          Суралцагчийг дэвшилтийн бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах

Хэсэг 2:          Дэвших үйлдэл хийхэд анхаарах зүйлс

3.1. Суралцагчийг дэвшилтийн бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах

Энэ үйлдлийг бүлгийн нийт суралцагчдаас дэвших үйлдэл хийх суралцагчийг сонгож, бүртгэхэд ашиглана.

  • Дэвшилтийн бүртгэл хийхээс өмнө дараах ажлууд системд хийгдсэн байх шаардлагатай.
  1. Суралцагч идэвхтэй төлөвтэй, батлагдсан байх
  2. Хэрэв суралцагч идэвхгүй төлөвтэй бол идэвхтэй болгох
  3. Хэрэв суралцагч батлагдаагүй, цуцлагдсан, хүлээгдэж байгаа бол батлагдсан төлөвт оруулах

 

I. Суралцагчийн дэвшилтийн бүртгэл хийхэд дараах дарааллыг баримтлана. Үүнд:

  1. Дэвшилт үйл ажиллагааг сонгоно.
  2. Дэвшилт хийх бүлгийг сонгоно.
  3. Дэвшилт хийх хүүхдийг сонгож,  дэвшилтийн бүртгэл товч дарна.
  4. Хэрэв буруу суралцагчийг бүртгэсэн бол тухайн суралцагчийн арын бүртгэлээс хасах (Х) товч дарна.

 

Суралцагчийг дэвшилтийн бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

Үйл ажиллагааны жагсаалтаас Дэвшилт-ийг сонгоход дараах цонх нээгдэнэ.

Дэвшилт цонхны зүүн хэсэгт байрлах талбараас дэвшилт хийх бүлгийн мэдээллийг сонгоод баруун дээд хэсэгт байрлах дэвшилтийн бүртгэл үйлдлийг дарахад дэвшилтийн бүртгэлийн дараах цонх нээгдэнэ.

Дэвшилтийн бүртгэл цонхонд тухайн бүлгийн нийт суралцагчийн нэрсийн жагсаалт гарч ирэх бөгөөд дэвшилтийн бүртгэл хийх суралцагчийн урд талын дөрвөлжинг чеклээд дэвшигч бүртгэх үйлдлийг дарахад тухайн суралцагч бүртгэгдэж, шийдвэр шалтгаан сонгох талбарууд  идэвхжинэ. Дээрх зургаас харна уу.

Суралцагчийн өмнөх  хараар хүрээлсэн дөрвөлжинг чекл