Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

8.4.6. Суралцагч хөтөлбөрөөс хасах


           Суралцагч өөр сургалтын байгууллага руу шилжсэн, сургуулиас гарсан, сургуульд буруу бүртгэсэн, давхар өөр хөтөлбөрт андуурч бүртгэсэн тохиолдолд хөтөлбөрөөс хасах үйлдлээр суралцагчийг сургуулиас хасах болон давхар бүртгэсэн хөтөлбөрөөс хасах боломжтой байна.

Суралцагчийг хөтөлбөрөөс хасах үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай. Үүнд:

  • Суралцагчийн суралцаж байгаа сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө идэвхтэй төлөвтэй байх
  • Суралцагчийн төлөв суралцаж байгаа, чөлөөтэй, түр түдгэлзүүлсэн зэргийн аль нэг байх

Сургалтын хөтөлбөрөөс хасах (сургуулиас хасах) үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:

  1. Суралцагч ерөнхий цэсийг сонгоно.
  2. Суралцагчийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.
  3. Хөтөлбөрөөс хасах суралцагчийн мөрийн урд байрлах меню дээр дарж хөтөлбөрөөс хасах үйлдлийг сонгоно. Эсвэл суралцагчийн профайл руу орж хөтөлбөрийн мэдээлэл хэсэгт байрлах үйлдэл цэснээс хөтөлбөрөөс хасах үйлдлийг сонгоно.
  4. Хөтөлбөрөөс хасах цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

Санамж: Хэрэв суралцагч нэг сургалтын байгууллагад хоёр хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа бол хөтөлбөр тус бүрээр хөтөлбөрөөс хасах үйлдэл хийсний дараа сургуулиас хасагдана. Хэрэв нэг хөтөлбөрт бүртгэлтэй бол хөтөлбөрөөс хасах үйлдэл хийхэд сургуулиас хасагдана.

Сургалтын хөтөлбөрөөс хасах (сургуулиас хасах) үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:

  1. Суралцагч ерөнхий цэсийг сонгоно.

  1. Суралцагчийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.

  1. Хөтөлбөрөөс хасах суралцагчийн мөрийн урд байрлах меню дээр дарж хөтөлбөрөөс хасах үйлдлийг сонгоно. Эсвэл суралцагчийн профайл руу орж хөтөлбөрийн мэдээлэл хэсэгт байрлах үйлдэл цэснээс хөтөлбөрөөс хасах үйлдлийг сонгоно.

  1. Хөтөлбөрөөс хасах цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.