8.4.5. Суралцагч хөтөлбөр шилжүүлэх
Суралцагчийг буруу курс, дамжаанд бүртгэсэн, суралцагч курс дамжаа ахисан, буурсан тохиолдолд үе шат шилжүүлэх үйлдлээр зөв курс, дамжаанд нь оруулна.
Суралцагч хөтөлбөр шилжүүлэх үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:
- Суралцагч ерөнхий цэсийг сонгоно.
- Суралцагчийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.
- Мэдээлэл засах суралцагчийн нэрний урд байрлах сонголтоос хөтөлбөр шилжүүлэх сонгоно.
- Сургалтын хөтөлбөр шилжүүлэх цонхны мэдээлэл оруулаад хадгалах товч дарна.
Суралцагч хөтөлбөр шилжүүлэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:
- Суралцагч ерөнхий цэсийг сонгоно.
- Суралцагчийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.
- Мэдээлэл засах суралцагчийн нэрний урд байрлах сонголтоос хөтөлбөр шилжүүлэх сонгоно.
- Сургалтын хөтөлбөр шилжүүлэх цонхны мэдээлэл оруулаад хадгалах товч дарна.
Тайлбар:
- Хэрэв суралцагчийн төлөв шинэ бол үе шат хооронд шилжүүлэх үйлдлээр хийхгүй суралцагчийн профайлын суралцагчийн хөтөлбөрийн мэдээлэл хэсгээр орж үе шатыг сольж хадгална.
- Суралцагчийг буруу үе шатанд бүртгээд баталгаажуулах хүсэлт илгээсэн бөгөөд хүлээгдэж байгаа төлөвтэй бол суралцагч цуцлах үйлдэл хийсний дараа суралцагчийн профайлын суралцагчийн хөтөлбөрийн мэдээлэл хэсгээр орж үе шатыг сольж хадгална.
- Суралцагч төгссөн төлөвтэй үед үе шат шилжүүлэх боломжгүй байна.
- Суралцагч суралцаж байгаа төлөвтэй бол үе шат шилжүүлэх үйлдэл хийж, баталгаажуулах хүсэлт илгээхэд ДБУМС шалгуур шалгаж хангасан тохиолдолд шилжүүлсэн үе шатанд суралцаж байгаа төлөвтэй болно.
Хөтөлбөрийн үе шат шилжүүлэх үйлдлийн цонхны тайлбар:
No. | Талбар | Тайлбар | Жишээ |
---|---|---|---|
Үйлдлийн мэдээлэл | Ямар нэгэн үйл ажиллагааг систем дээр үйлдлээр бүртгэнэ. Үйлдэл нь үйлдэл, шалтгаан, үйлдлийн огноо, өөрчлөлтийн дугаар, үйлдэл хийж буй хэрэглэгч, өөрчлөлтийн системийн огноо зэргээс бүрдэнэ. Үйлдлийн мэдээллийг дараа нь ямар шалтгаанаар, хэзээ, ямар хүн энэ үйлдлийг хийсэн гэдэг түүхийг харуулахад ашиглана. | ||
1. | Үйлдэл | Үйлдлийн төрлийг сонгоно. | Үе шат шилжүүлэх |
2. | Шалтгаан | Энэ үйлдлийг хийж байгаа шалтгааныг сонгоно. | Шалгуур хангасан |
3. | Огноо | Энэ үйлдлийг бодит амьдрал дээр хийсэн огноог оруулна. | 2018/09/01 |
4. | Өөрчлөлтийн дугаар | Анх удаа бүртгэл хийж байгаа үед өөрчлөлтийн дугаар нь 1 байна. Дахин давтаж мэдээлэл өөрчилсөн үйлдэл хийсэн тохиолдолд энэ дугаар нь ихэснэ. Систем автоматаар дугаарлана. Хэрэглэгч гараас мэдээлэл оруулахгүй. Засах боломжгүй байна. | 1 |
5. | Хэрэглэгч | Үйлдлийг хийж байгаа хэрэглэгчийн нэр харагдана. Засах боломжгүй байна. | User: МУИС-сургалтын алба |
6. | Өөрчлөлтийн огноо | Үйлдэл хийж байгаа огноог систем автоматаар харуулна. Засах боломжгүй байна. | 2018/09/02 |
Шилжих үе шатны мэдээлэл | |||
1. | Сургууль | Суралцагчийн харьяалагдах салбар, бүрэлдэхүүн сургууль сонгогдсон байна. Засах боломжгүй байна. | Бизнесийн сургууль |
2. | Сургалтын хөтөлбөр | Сургалтын хөтөлбөр сонгогдсон байна. Засах боломжгүй байна. | Санхүүгийн хөтөлбөр |
3. | Сургалтын төлөвлөгөө | Сургалтын төлөвлөгөө сонгогдсон байна. Засах боломжгүй байна. | 2018-02 |