Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

8.4.8. Суралцагчид чөлөө олгох


         Чөлөө олгох үйлдлээр суралцагчийн урт, богино хугацааны чөлөөг бүртгэнэ. Бүртгэл хийхэд суралцагчийн төлөв чөлөөтэй болж өөрчлөгдөнө.

Суралцагчид чөлөө олгох үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай. Үүнд:

  • Суралцагчийн суралцаж байгаа сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө идэвхтэй төлөвтэй байх
  • Суралцагчийн төлөв суралцаж байгаа, түр түдгэлзүүлсэн зэргийн аль нэг байх

Суралцагчийн чөлөө олгох үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:

  1. Суралцагч ерөнхий цэсийг сонгоно.
  2. Суралцагчийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.
  3. Чөлөө олгох суралцагчийн мөрийн урд байрлах менью дээр дарж чөлөө олгох үйлдлийг сонгоно. Эсвэл суралцагчийн профайл руу орж хөтөлбөрийн мэдээлэл хэсэгт байрлах үйлдэл цэснээс чөлөө олгох үйлдлийг сонгоно.
  4. Чөлөө олгох цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

Суралцагчдад чөлөө олгох үйлдлийг дэлгэрэнгүй тайлбар:

  1. Суралцагч ерөнхий цэсийг сонгоно.

  1. Суралцагчийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.

  1. Чөлөө олгох суралцагчийн мөрийн урд байрлах менью дээр дарж чөлөө олгох үйлдлийг сонгоно. Эсвэл суралцагчийн профайл руу орж хөтөлбөрийн мэдээлэл хэсэгт байрлах үйлдэл цэснээс чөлөө олгох үйлдлийг сонгоно.

  1. Тухайн суралцагчид чөлөө олгосон шалтгаан, хугацаа, хичээлийн жил, улирал, тушаал шийдвэрийн огноо, дугаар оруулаад хадгалах товч дарна.