8.4.1. Суралцагч нэмэх
Суралцагч нэмэх үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай. Үүнд:
- Улсын иргэний бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн байх
- Гадаад суралцагч бол оршин суух үнэмлэхийн мэдээлэл ДБУСМ-ийн санд бүртгэгдсэн байх
- Элсүүлж авах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө үүссэн бөгөөд төлөв нь идэвхтэй байх
- Суралцагч элсэлтийн ерөнхий шаардлагыг хангасан байх
Суралцагч нэмэх үйлдлээр тухайн хичээлийн жилд шинээр элссэн, гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагаас шилжиж ирсэн суралцагчийг бүртгэнэ.
Суралцагч шинээр бүртгэх үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:
- Суралцагч ерөнхий цэсийг сонгоно.
- Суралцагчийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.
- Цонхны баруун дээд хэсэгт байрлах Суралцагч нэмэх товчийг дарна.
- Суралцагчаар авах хүн хайж сонгоно.
- Суралцагч нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.
- Хэрэв баталгаажуулах хүсэлт илгээх бол баталгаажуулах хүсэлт гэсний урд чеклээд хадгалах товч дарна. Ингэхэд систем автоматаар шалгаж шинээр бүртгэсэн суралцагч шалгуур хангасан эсэхийг мэдээлнэ.
Сургалтын хөтөлбөр бүртгэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:
- Суралцагч ерөнхий цэсийг сонгоно.
- Суралцагчийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.
- Цонхны баруун дээд хэсэгт байрлах Суралцагч нэмэх товчийг дарна.
- Суралцагчаар авах хүн хайж сонгоно.
Суралцагч нэмэх үед монгол хүн бол иргэний бүртгэл мэдээллийн сангаас шалгаж хүний мэдээллийг татаж авах бөгөөд регистрийн дугаар зөв байх шаардлагатай. Хэрэв гадаад хүн бол оршин суух үнэмлэх, гадаад паспортын хуулбар, форматын дагуу бүртгэсэн мэдээллийн хамт системийн админд өгч системийн гадаад хүний санд нэмүүлэх шаардлагатай. Ингэж нэмүүлсний дараа системд гадаад суралцагчийг сонгож, бүртгэх боломжтой болно.
- Суралцагч нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.
-
Хадгалах үйлдэл хийх үед ДБУМС нь суралцагч шалгуур хангасан эсэхийг автоматаар шалгаж шалгуур хангасан эсэхийг мэдээлнэ.
-
Хэрэв суралцагч шинээр нэмэх болон шилжилт хөдөлгөөний шалгуур хангасан бол Амжилттай баталгаажлаа гэсэн мэдээлэл харуулна.
-
Хэрэв суралцагч шалгуур хангаагүй бол Элсэлтийн ерөнхий шаардлага хангаагүй байна гэсэн мэдээллийг харуулах ба бүртгэх боломжгүй байна.
-
Дараах тохиолдлуудад Баталгаажуулах хүсэлт илгээх сонголтыг хийн БСШУСЯ-ны мэргэжилтэн рүү баталгаажуулах хүсэлт илгээнэ. Үүнд:
- Гадаадын бүрэн дунд, техник, мэргэжлийн боловсролоос элсэгч
- 2006 ба түүнээс өмнөх онд бүрэн дунд боловсрол эзэмшигчээс элссэн суралцагч
- Шашны сургуульд суралцагч
-
БСШУСЯ-ны мэргэжилтэн уг хүсэлтийг шалган батлагдаагүй төлөвт буй суралцагчийг баталгаажуулах эсвэл цуцлах үйлдэл хийнэ.
Суралцагч бүртгэх мэдээллийн тайлбар
Хувийн мэдээлэл
Суралцагч нэмэх үед монгол хүн бол иргэний бүртгэл мэдээллийн сангаас шалгаж хүний үндсэн мэдээллийг татаж авах бөгөөд регистрийн дугаараар оруулна. Хэрэв гадаад хүн бол улс, хүйс, төрсөн огноо, гадаад паспортын дугаар оруулснаар бүртгэх боломжтой болно.
No. | Талбар | Тайлбар | Жишээ |
---|---|---|---|
1. | Ургийн овог | Монгол хүний хувьд регистр, гадаад хүний хувьд харъяалагдах улс, хүйс, төрсөн огноо, гадаад пасспортын дугаар оруулсанаар уг мэдээлэл автоматаар бөглөгдөнө. | Сартуул |
2. | Эцэг/Эхийн нэр | Монгол хүний хувьд регистр, гадаад хүний хувьд харъяалагдах улс, хүйс, төрсөн огноо, гадаад пасспортын дугаар оруулсанаар уг мэдээлэл автоматаар бөглөгдөнө. | Бат |
3. | Нэр | Монгол хүний хувьд регистр, гадаад хүний хувьд харъяалагдах улс, хүйс, төрсөн огноо, гадаад пасспортын дугаар оруулсанаар уг мэдээлэл автоматаар бөглөгдөнө. | Дорж |
4. | Төрсөн огноо | Монгол хүний хувьд регистр, гадаад хүний хувьд харъяалагдах улс, хүйс, төрсөн огноо, гадаад пасспортын дугаар оруулсанаар уг мэдээлэл автоматаар бөглөгдөнө. | 2000.01.01 |
5. | Хүйс | Монгол хүний хувьд регистр, гадаад хүний хувьд харъяалагдах улс, хүйс, төрсөн огноо, гадаад пасспортын дугаар оруулсанаар уг мэдээлэл автоматаар бөглөгдөнө. | Эр |
Сургалтын мэдээлэл
Суралцагчийн сургалтын хөтөлбөр, сургалтын ерөнхий мэдээллийг харуулна.
No. | Талбар | Тайлбар | Жишээ |
---|---|---|---|
1. | Оюутны код | Суралцагчийн дугаар автомат гэсэн талбарын ард байрлах тэмдэглэгээг болиулах үед суралцагчийн дугаарыг гараас бичих талбар идэвхжинэ. Эсвэл автомат дугаарлалт хийх боломжтой. | sw03d001 |
2. | Сургууль | Суралцагчийн элссэн, шилжиж ирсэн бүрэлдэхүүн, салбар сургуулийг сонгоно. | Бизнесийн сургууль |
3. | Боловсролын түвшин | Суралцагчийн элсэн орж буй боловсролын түвшинг сонгоно. | Бакалаврын боловсрол |
4. | Мэргэжлийн чиглэл | Тухайн хөтөлбөрийн харьяалагдах мэргэжлийн чиглэл сонгоно. Мэргэжлийн чиглэл нь тусгай зөвшөөрөлд бүртгэгдсэн нөхцөл шаардлагаас сонгогдоно. | Бизнесийн удирдлага |
5. | Сургалтын хөтөлбөр | Суралцагчийн элссэн, шилжиж ирсэн сургалтын хөтөлбөрийг сонгоно. | Бизнесийн удирдлага |
6. | Төлөвлөгөө | Сургалтын төлөвлөгөөг сонгоно. Энд зөвхөн дээр сонгосон сургалтын хөтөлбөрт харьяалуулж бүртгэсэн төлөвлөгөөний жагсаалт харагдана. | 2018 оны төлөвлөгөө |
7. | Суралцагчийн түвшин | Үе шаттай хөтөлбөрийн хувьд суралцагчийн түвшинг сонгох талбар идэвхтэй байна. Тохирох суралцагчийн түвшинг сонгоно. | 1-р дамжаа |
8. | Сургалтын хэлбэр& |