Эрүүл мэндийн асуумж бөглөх заавар
Эцэг эх хүүхдийн эрүүл мэндийг өдөр бүр хянаж байх үүрэгтэй. Эрүүл мэндийн асуумжийг бөглөснөөр таны хүүхэдтэй хамт суралцаж байгаа суралцагчид, багш ажилчдыг ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Улсын хэмжээнд ковид-19-н тоон судалгаа гарахад нөлөөлнө.
Эцэг эх хүүхдээ холбосон нөхцөлд эрүүл мэндийг асуумжийг бөглөнө. Хүүхэд холбох заавартай танилцахаар бол дараах линкээр хандаж орно уу.
* https://help.esis.edu.mn/content/1097
Эрүүл мэндийн асуумжийг эцэг эх дараах алхамчилсан зааврын дагуу системд нэвтэрч бүртгэнэ.
1. Эцэг эх өөрийн нэвтрэх нэр болон нууц үгээр дараах линкээр нэвтрэн орно.
https://parent.edu.mn/login-
2. Зүүн буланд байрлах Эрүүл мэндийн асуумж цэсийг сонгоно.
3. Эрүүл мэндийн асуумж дараах байдлаар харагдах бөгөөд Асуумж бөглөх хүүхдийг сонгоно.
4. Эрүүл мэндийн асуумж нь дараах 2 сонголттой байна.
* Сайнгүй байна, шинж тэмдэг алга товчийг дарахад хэвийн гэсэн мэдээлэл багшид харагдана.
5. Эцэг эх өөрийн хүүхдийн эрүүл мэндийн байдлыг хянаж халуунтай толгой өвдсөн шинж тэмдэг илэрч байвал Сайнгүй байна гэсэн цэсийг дарж хүүхдийн эрүүл мэндийн байдлыг харж дараах асуумжийг бөглөж хадгална.
6. Сайнгүй байна талбар дараах байдлаар харагдана.
Хүүхэд халуурч бие зовиурлаж шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эцэг эх хүүхдийн халууныг үээж, шинж тэмдэгүүдээс сонгож, тайлбар хэсгийг бөглөж хадгалах товчийг дарна.