Гарын авлага

– Эцэг эх

Хүүхдийн мэдээлэл харах


Эцэг эх https://parent.edu.mn/login-системд бүртгүүлж өөрийн хүүхдийг холбосноор дараах мэдээллүүдийг харах боломжтой.

* Сурагчийн хэсэг цэснээс хүүхэдтэй холбоотой мэдээллүүдийг харна.

Суралцагчийн мэдээлэл – Суралцагчийн хувийн мэдээлэл, холбоо барих, боловсрол, шилжилт хөдөлгөөн, дүнгийн мэдээлэл, эрүүл мэнд

Дүнгийн мэдээлэл – Хичээлийн жагсаалт, хичээл бүрийн явцын үнэлгээ, Хагас жилийн үнэлгээг

Ирц – Хичээл бүрийн ирцийн мэдээлэл /Өдрөөр, 7 хоногоор, сараар, хичээлийн улирлаар, хичээлийн жилээр/

Чөлөө - Чөлөөний хүсэлтилгээх, шийдвэрлэлт

Хуваарь– Хичээлийн хуваарь, суралцаж буй сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, Хичээлийн жагсаалт, хичээл ордог багшийн мэдээлэл, бүлэг сэдвийн жагсаалт

Хичээл Тухайн хичээлийн жилд ямар судлагдахуун хичээлүүдийг судалж байгаа нь харагдана.

Сургууль, бүлгийн мэдээлэл – Сургуулийн товч мэдээлэл, суралцаж буй бүлгийн мэдээлэл, сургуультай холбоотой барилга байгууламж, албан хаагчдын мэдээлэл, нийт суралцагчийн мэдээлэл, нийт бүлгийн тоо

Эцэг эх хүүхдийнхээ мэдээллийг харахад  дараах дарааллыг баримтална.

1. Эцэг эх өөрийн нэвтрэх нэр болон нууц үгээр системд нэвтэрнэ.

*  Зүүн буланд байрлах Хүүхэд сонгох цэсийг дарна.

*  Хүүхэд гэдэг хэсгээс холбогдсон хүүхдийн нэр дээр нь дарна.

2. Эцэг эх харах хүүхдийн нэрийг сонгосноор хүүхэдтэй холбоотой мэдээллүүд дараах байдлаар харагдана.

 

3. Шилжилт хөдөлгөөн хэсэгт хүүхдийн сургууль хооронд шилжсэн мэдээллүүд харагдана.

4. Дүнгийн мэдээлэл хэсэгт хүүхдийн тухайн хичээлийн жил болон өмнөх ангиудад судалсан дүн, шалгалтын дүнгийн мэдээллүүд харагдана.

Дүнгийн мэдээлэл нь дараах 2 хэсгээс бүрдэнэ.

- Суралцагчийн дүн

- Шалгалтын дүн

5. Ирц хэсэгт тухайн суралцагчийн хичээлдээ суусан, чөлөө авсан, өвчтэй зэрэг ирцийн явц хуанлигаар дараах бадлаар харагдана.

6.  Чөлөө хэсэгт хүүхэд хэдэн удаа чөлөө авсан мөн эцэг эхийн чөлөөний хүсэлт илгээсэн мэдээллүүд харагдана.  

Эцэг эх хүүхдэдээ чөлөө авах хүсэлтээ баруун дээд буланд байрлах чөлөөний хүсэлт илгээх товч дарж илгээнэ.

* Эцэг эх чөлөөний хүсэлт илгээхэд шалтгааны төрөл, хугацаа, тайлбарыг бичсэнээр чөлөөний хүсэлт илгээгдэнэ. 

7. Хуваарь хэсэгт тухайн хичээлийн жилд сургуулиас гаргасан хичээлийн хуваарь харагдана.

8. Хичээл хэсэгт таны хүүхэд тухайн хичээлийн жилд судалж байгаа хичээлүүд дараах байдлаар харагдана.