Хүүхэд холбох хүсэлт илгээх заавар
Хүүхэд холбох хүсэлт
Эцэг эх хүүхэд холбох хүсэлт илгээхэд дараах дарааллыг баримтална.
Эцэг, эх:
1. Системд бүртгүүлэх - parent.edu.mn хаягаар нэвтрэн орж шинэ хэрэглэгчээр бүртгүүлнэ.
2. Хүүхэд холбох хүсэлт илгээх - Системд нэвтрэн орж хүүхдийн нэмэх хүсэлтийг QR кодоор эсвэл гараар шивж өөрийн хүүхдийн мэдээлэл харах хүсэлтээ ангийн багшид илгээх боломжтой болно.
Дээрх 2 үйлдлийг хийсэн байхад л ангийн багш таны илгээсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.
Багш:
3. Ангийн багш хүсэлтийг баталгаажуулах - Эцэг, эх асран хамгаалагчаас ирсэн хүсэлтийг Ангийн багш нягтлаад баталгаажуулах эсвэл татгалзах үйлдэл хийнэ.
4. Хүүхдийн сурлагын мэдээлэл хүлээн авах - Хүүхэд холбох хүсэлтийн баталгаажуулалт хийгдсэнээр эцэг, эх, асран хамгаалагч хүүхдийн ирц, сурлагын болон байгууллагын мэдээлэлтэй танилцах боломжтой.
Эцэг эх хүүхэд нэмэх үйлдэл хийхэд дараах алхамчилсан дарааллын дагуу хийнэ.
1. Эцэг эх хэрэглэгчийн эрхээр системд нэвтрэн орно.
2. Дараах цонх харагдах бөгөөд зүүн буланд байрлах цэснүүдээс хүүхэд холбох гэсэн цэсийг сонгож дэлгэцийн баруун гар талд байрлах нэмэх товчийг дарж орно.
3. Хүүхэд нэмэх товчийг дарахад дараах цонх гарч ирэх бөгөөд хүүхэд холбоход 2 сонголттой байна.
Хүүхэд холбох хүсэлтийг QR кодоор хүүхэд холбох эсвэл Гараар шивэх гэсэн 2 сонголтоор бүртгэл хийнэ.
- QR Кодоор хүүхэд холбох хэсэг дараах байдлаар харагдана.
Камертай тохиолдолд суралцагчийн QR кодийг уншуулна.
- Гараар шивэх гэсэн хэсэг нь дараах байдлаар харагдах бөгөөд холбох хүүхдийн мэдээллийг оруулж үргэлжлүүлэх товчийг дарна.
Ингэснээрээ таны хүүхэд холбох хүсэлт анги удирдсан багшид харагдах бөгөөд ангийн багш илгээсэн хүсэлтйиг шийдвэрлэнэ.
* Багш хүүхэд холбох хүсэлтийг баталсан тохиолдолд эцэг эхэд дараах байдлаар харагдана.