Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Тусгай зөвшөөрөлийн процесс


Тусгай зөвшөөрлийн бизнес процесс

ДБСБ шинэ хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулахын тулд заавал тухайн хөтөлбөрийн мэргэжлийн чиглэлийн дагуу үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Системд нэгэнт бүртгэлтэй ДБСБ-ийн нэвтрэх эрхтэй хэрэглэгч нь ДБУМС-ээр тусгай зөвшөөрлийг харах, шийдвэрлэлтийн алхмыг хянах боломжтой болно.

Тусгай зөвшөөрөл олгохоос эхлэн хүчингүй болгох хүртэлх үйл ажиллагааг системд бүртгэх оролцогч, тэдгээрийн хийх үйлдэл, бүртгэх үеийн шалгуур зэргийг процессийн болон мэдээллийн урсгалын загвараар илэрхийлэн харуулсан болно. Энд дараах процесс, дүрмийг харуулсан.

Үүнд:

  • Тусгай зөвшөөрөл олгох
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
  • Тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт орох
  • Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх
  • Тусгай зөвшөөрөл сэргээх
  • Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох
  • Шалгуур
    • Бүртгэх өмнөх нөхцөл
    • Үйлдлүүдийн шалгуур

Тусгай зөвшөөрөл олгох

Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл нь сургалтын ажил эрхлэх үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг юм.

Тусгай зөвшөөрөл шинээр олгох үед ДБУМС-д дараах үйлдлүүд хийнэ.

https://hemis.edu.mn/help/assets/images/modules/licenses/newLicenseFlow.png

Тусгай зөвшөөрөл шинээр олгох тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

ДБСБ нь БШУЯ-наас сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсний дараа ДБУМС-д сургалтын байгууллагаа бүртгүүлсэн байна. Ингэсний дараа сургалтын байгууллагад харьяалуулж тусгай зөвшөөрлийн бүртгэл хийлгэх хүсэлтийг гаргана.

БШУЯ-ны хариуцсан мэргэжилтэн тусгай зөвшөөрлийн баримт бичгийг шалгаж, “Бүртгэх өмнөх нөхцөл” хангасан тохиолдолд бүртгэх үйл ажиллагааг эхэлнэ.

Тусгай зөвшөөрлийн ерөнхий мэдээлэл болон мэргэжлийн индекс бүрээр бүртгэж, баталгаажуулна. Баталгаажуулах үед систем “Баталгаажуулах шалгуур” шалгах бөгөөд хангасан тохиолдолд идэвхтэй төлөвт оруулна.

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болох нөхцөл байдал илрээгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 14 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах үед ДБУМС-д дараах үйлдлүүд хийнэ.

https://hemis.edu.mn/help/assets/images/modules/licenses/ExtendLicenseFlow.png

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

ДБСБ хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 3сарын өмнө гаргана.

БШУЯ нь ААҮАТЗ-ийн тухай хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үйлдэл хийнэ. Тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй хугацаагаар олгоно.

Тусгай зөвшөөрөл хүчинтэй төлөвт шилжих бөгөөд энэ үед сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө шинээр бүртгэх, суралцагч элсүүлэх зэрэг үйлдэл хийх боломжтой болно.

Тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт орох

Тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг нь хугацаа, мэргэжлийн чиглэл индексийн өөрчлөлт, нэмэлт мэргэжлээр элсэлт авах зөвшөөрөл олгох, зарим мэргэжлийн зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг өөрчлөлтийг ойлгоно.

Тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт орох үед ДБУМС-д дараах үйлдлүүд хийнэ.

https://hemis.edu.mn/help/assets/images/modules/licenses/changeLicenseFlow.png

Тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт орох тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

ДБСБ нь тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт хийлгэсний дараа нэмэлт өөрчлөлтийг системд тусгах талаар хүсэлт гаргана.

БШУЯ-ны хариуцсан мэргэжилтэн нэмэлт өөрчлөлт бүртгэхээс өмнө баримт бичгийг шалгаж, “Бүртгэх өмнөх нөхцөл” хангаж байгаа бол өөрчлөлтийг бүртгэх ажлыг эхэлнэ.

Тусгай зөвшөөрлийн нэмэлт өөрчлөлтийг системд бүртгэж, баталгаажуулна.

Баталгаажуулах үед шалгуур “Баталгаажуулах шалгуур” шалгаж, хангасан нөхцөлд нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг идэвхтэй төлөвт оруулна.

Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх

Хэрвээ тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа нь хяналт шалгалтын явцад хууль, журмын дагуу баримтаар тогтоогдсон бол тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтэд үндэслэн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана.

Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх үед ДБУМС-д дараах үйлдлүүд хийнэ.

https://hemis.edu.mn/help/assets/images/modules/licenses/suspendLicenseFlow.png

Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

БШУЯ тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бол тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх үйлдэл хийнэ. Түдгэлзүүлэх үйлдэл хийх үед тусгай зөвшөөрөл түр зогсоосон төлөвт шилжинэ. Түр зогсоосон төлөвтэй тохиолдолд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө шинээр бүртгэх, суралцагч элсүүлэх зэрэг үйлдэл хийх боломжгүй болно.

Тусгай зөвшөөрөл сэргээх

Хэрвээ тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа нь хяналт шалгалтын явцад хууль, журмын дагуу баримтаар тогтоогдсон бол тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтэд үндэслэн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана. Мэдэгдэлд заасан хугацаанд, заасан түдгэлзүүлсэн нөхцөлийг арилгах арга хэмжээ авснаар тусгай зөвшөөрлийг сэргээх боломжтой болно. Мэдэгдэлд заасан хугацаанд, заасан түдгэлзүүлсэн нөхцөлийг арилгах арга хэмжээ авснаар тусгай зөвшөөрлийг сэргээх боломжтой болно.

Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх үед ДБУМС-д дараах үйлдлүүд хийнэ.

https://hemis.edu.mn/help/assets/images/modules/licenses/activateLicenseFlow.png

Тусгай зөвшөөрөл сэргээх тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

БШУЯ тусгай зөвшөөрөл сэргээх шийдвэр гаргасан бол тусгай зөвшөөрөл сэргээх үйлдэл хийнэ.

Сэрээх үйлдэл хийх үед “Баталгаажуулах шалгуур” хангасан эсэхийг шалгаж шалгуур хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл идэвхтэй төлөвт шилжих бөгөөд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө шинээр бүртгэх, суралцагч элсүүлэх зэрэг үйлдэл хийх боломжтой болно.

Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох

Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

  • Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, эсвэл сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон
  • Нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй сургалт зохион байгуулсан нь холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон
  • Улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй
  • Боловсролын сургалтын байгууллагыг бусад байгууллагатай нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулсан
  • Хуулийн этгээд татан буугдсан
  • Тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон
  • Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй

Дээрх үндэслэл холбогдох байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргана.

Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох үед ДБУМС-д дараах үйлдлүүд хийнэ.

https://hemis.edu.mn/help/assets/images/modules/licenses/cancelLicenseFlow.png

Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тохиолдолд ДБУМС-д хийх үйлдлийн дэлгэрэнгүй процесс

Тайлбар:

Тусгай зөвшөөрөл олгогч байгууллагаас хүчингүй болгох тушаал/шийдвэр гарсан тохиолдолд хариуцсан мэргэжилтэн системд тусгай зөвшөөрөл хүчингүй болгон үйлдэл хийнэ.

“Хүчингүй болгох шалгуур” хангасан тохиолдолд хүчингүй төлөвт шилжинэ.

Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тохиололд систем автоматаар түр зогсоосон төлөвт оруулна.

Хэрэв тусгай зөвшөөрөл хүчингүй болон түр зогсоосон төлөвт орсон бол сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө бүртгэх, суралцагч бүртгэх боломжгүй болно.

Шалгуур

Бүртгэлийн өмнөх нөхцөл

https://hemis.edu.mn/help/assets/images/modules/licenses/licensePreconditions.png

Тайлбар:

Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт, хүчингүй болгох үед мэдээллийн системд бүртгэхийн өмнө биелэгдсэн байх ёстой өмнөх нөхцлүүд байна.

Үүнд:

  • Тусгай зөвшөөрлийн олголт, өөрчлөлт, хүчингүй болголт хийсэн шийдвэр, баримт бичиг байх
  • ДБСБ систем дээр үүссэн байх

Дээрх нөхцлүүд хангагдсан тохиолдолд БШУЯ-ны хариуцсан мэргэжилтэн ДБСБ-ын тусгай зөвшөөрөл системд шинээр бүртгэх, өөрчлөлт бүртгэх, хүчингүй болгох, сэргээх, түдгэлзүүлэх үйлдэл хийнэ.