Тайлан модуль Системтэй ажиллах дараалал
ДБУМС-д хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглан нэвтэрсний дараа эдгээр энгийн 3 алхмын дагуу модультай ажиллана.
- Системийн нүүр хуудас
- Модулийн нүүр хуудас
- Үйлдэл хийх цонх
- Системийн нүүр хуудас
Нүүр хуудас нь үйл ажиллагааны чиглэлийг бүлэглэсэн системийн модуль сонгох цэсүүдээс бүрдэнэ. Жишээ нь манай байгууллага, суралцагч, сургалтын хөтөлбөр, сургалтын агуулга, багш, сургалтын орчин,... гэх мэт.
- Модулийн нүүр хуудас
Ерөнхий цэс дээр дарахад тухайн үйл ажиллагааны чиглэлээр системд бүртгэсэн мэдээллийг жагсаалт хэлбэрээр харуулна. Мөн жагсаалтаас олон төрлийн нөхцлөөр хялбар, нарийвчилсан хайлт хийх боломжтой юм.
- Үйлдэл хийх цонх
Жагсаалтын цонхноос хийх үйлдлийг сонгосноор тухайн үйлдлийн дэлгэрэнгүй цонх руу шилжинэ. Үйлдэл нь шинэ бүртгэл хийх, мэдээллийн өөрчлөлт хийх,... зэрэг олон төрлийнх байх ба тухайн үйлдлээс хамаарч ажиллах цонх өөр өөр гарч ирнэ.