1. Системийн толгойн мэдээлэл
Системийн толгойн мэдээлэл нь системийн нэр, нэвтэрсэн хэрэглэгчийн байгууллагын нэр, нүүр хуудасруу үсрэх үйлдэл, нэвтэрсэн хэрэглэгчийн цэс болон онлайн тусламжийн системрүү шилжих үйлдэл зэргээс тогтоно.
Тайлбар:
- Системийн нэр
	
Дээд Боловсролын Удирдлагын Мэдээллийн Системийн нэр байна.
 - Байгууллагын нэр
	
Системд нэвтэрсэн хэрэглэгчийн байгууллагын нэр байна.
 - Нүүр хуудасруу шилжих үйлдэл
	
Ямар ч үйлдэл хийх цонхруу орсон байсан ч үйлдэл нь нүүр хуудасруу шилжүүлнэ.
 - Системд нэвтэрсэн хэрэглэгчийн нэр, хэрэглэгчийн цэс
	
Системд нэвтэрсэн хэрэглэгчийн нэр байх ба энэ хэсэг дээр дарахад хэрэглэгчийн цэс гарч ирнэ. Хэрэглэгчийн цэснээс системээс гарах, хэрэглэгчийн тохиргоо,... зэрэг үйлдлүүд хийж болно.
 - Системийн онлайн тусламжруу шилжих үйлдэл
	
Онлайн тусламжийн систем-рүү шилжих үйлдэл хийнэ.