Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

3. Жагсаалт, хайлттай ажиллах


        Жагсаалт, хайлттай ажиллах хэсэгт мэдээллийг оновчтой хайх, нарийвчлан шүүх болон тухайн мэдээлэл дээр үйлдэл хийх боломжийг олгоно.

Жагсаалт, хайлтын цонх нь дараах бүтэцтэй байна.

Тайлбар:

  • Түлхүүр үгээр хайх

    Жагсаалтаас ямар нэгэн түлхүүр үгээр хайх боломжийг олгоно. Жишээ нь суралцагчийн жагсаалтнаас регистрийн дугаар, овог, нэр, мэргэжлийн чиглэл,... зэргээр хайж болно.

  • Нарийвчилсан шүүлтийн хэсэг

    Нарийвчилсан шүүлт нь хайлтын үр дүнг нарийвчлан тодорхойлох боломжийг олгох ба тухайн жагсаалтад боломжтой шүүлтийн төрөл болон шүүх утгаар шүүлт хийнэ.

    • Нарийвчилсан шүүлтийн төрөл
    • Нарийвчилсан шүүлтийн утга
  • Жагсаалтын толгойн хэсэг

    Жагсаалтын толгойн хэсэгт тухайн жагсаалтын нэр, тухайн жагсаалт дээр хийх боломжит үйлдлийн сонголтууд байна.

    • Жагсаалтын нэр
    • Жагсаалт дээр хийх үйлдлүүд
  • Хайлт, шүүлтийн мэдээлэл

    Хайлт хийх болон нарийвчилсан шүүлт хийснээр хайлтын олдоцийн тоо, ямар ямар шүүлт хийснийг илэрхийлсэн мэдээллээр хангана.

    • Хайлтын олдоцийн тоо
    • Нарийвчилсан шүүлт
  • Хайлт, шүүлтийн үр дүн

    Хайлт болон шүүлт хийснээр олдсон олдоцийн мэдээллийг харуулах ба тухайн мэдээлэл дээр үйлдэл хийх боломжийг олгоно.

    • Үйлдэл хийх цэс
    • Түгжсэн багана
    • Хуудасны дугаар
    • Хуудас шилжих
    • Хуудаслах тоо