Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

(З-ДБ-28) Орлого, зарлага/ сургуулиар


ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ТОВЧ НЭР ТАЙЛАНГИЙН КОД ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР МАЯГТЫН ТӨРӨЛ
2019-2020 оны хичээлийн жил Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар З-ДБ-34 ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр Албан ёсны маягт

 

Заавар: (З-ДБ-28) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР

А. Орлого, зардал Сургалтын байгууллага (багана А) -Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагын нэрийг бичнэ. МД (багана Б) - Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Дээд боловсролын сургалтын байгууллагын регистрийн дугаарыг (багана В)-д бичнэ. Дээд боловсролын сургалтын байгууллагын утасны дугаарыг (багана Г)-д бичнэ. Нийт орлого (багана 1) -Нийт орлогод үндсэн үйл ажиллагааны орлого, өөрийн эцсийн хэрэглээнд зарцуулсан бараа бүтээгдэхүүн, үндсэн бус үйл ажиллагааны орлогыг хамааруулна баганар1=(2+8+12). Үндсэн үйл ажиллагааны орлого (багана 2) –Энэ хэсэгт сургалтын төлбөр, улсын төсвийн санхүүжилт, үйлдвэрлэсэн бүтэээгдэхүүн борлуулалтын орлого, үйлчилгээний орлого, худалдаж авсан барааг борлуулсны орлого багана2=(3÷7). Үзүүлэлт тус бүрт 51-р дансны холбогдох дүнг тавина.
Улсын төсвийн санхүүжилт (багана 4) –Энэ хэсэгт улсын төсвөөс гаргасан урсгал зардлыг хамааруулна. Үйлчилгээний орлого (багана 6) –Энэ хэсэгт өөр байгууллагад үйлчилгээ үзүүлсэний орлогыг хамааруулна. Жишээ нь: Судалгааны ажил гэх мэт ажлыг гэрээгээр гүйцэтгэсний орлогыг хамааруулна. Өөрийн эцсийн хэрэглээнд зарцуулсан бараа бүтээгдэхүүн (багана 8) -Өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өөртөө хэрэглэсэн бол түүнийг нийт үйлдвэрлэлийн хэмжээнд оруулж тусгана. Өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр үнэлнэ. Эсвэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан зардлын дүнгээр тооцон нийт үйлдвэрлэлтэд оруулж тооцно. Үзүүлэлт тус бүрт 51-р дансны холбогдох дүнг тавина багана8=(9÷11). Үндсэн бус үйл ажиллагааны орлого (багана 12) -Энэ хэсэгт үндсэн хөрөнгө худалдсаны орлого, барилга, байшин, машин, тоног төхөөрөмж түрээсэлснээс орсон орлого, ногдол ашиг, хүү, торгуулийн орлого, даатгалын байгууллагаас авсан нөхөн төлбөр, хандив, тусламжийн орлого, гадаад валютын ханшийн зөрүүгийн олз зэргийг оруулна багана12=(13÷22). Үзүүлэлт тус бүрт 84-р дансны холбогдох дүнг тавина.   Нийт зардал (багана 23) -Тухайн тайлант хугацаанд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад орц байдлаар зарцуулсан бараа, үйлчилгээний материалын зардал болон үйлчилгээний төлбөрийг хамруулж тооцно багана23=(24÷26+50+54+59). Түүхий эд, материалын зардал (багана 24) -Түүхий эд, материалын зардал нь дахин борлуулахаар биш, харин үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа завсрын орцоор хэрэглэхээр төлөвлөж буй бүтээгдэхүүн орно. Энд 14-р дансны холбогдох дүнг тавина.
Дахин борлуулахаар худалдан авсан барааны өртөг (багана 25) -Аж ахуйн нэгж байгууллага буюу бөөний болон жижиглэн худалдаачдын үйлчлүүлэгчдэд борлуулах зорилгоор худалдан авсан бараа байна. Энд 61-р дансны холбогдох дүнг тавина.
Үйлчилгээний зардал (багана 26) -Энд бусдаар үйлчлүүлсэн үйлчилгээний дүнгийн нийлбэрийг нөхнө. Энд 31-р дансны холбогдох дүнг тавина багана26=(27÷49).
Бусад зардал (багана 54) -Үндсэн хөрөнгийн элэгдэл, хандив, тусламжийн зардал, ногдол ашгийн зардал, торгуулийн зардал, гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз зэрэг орно. Энд 20 болон 87-р дансны харгалзах дүнг тавина багана54=(55÷58).
Татвар, хураамж (багана 59) -Бүх төрлийн татвар, хураамж орно. (Үйлчилгээний хураамж орохгүй). Ашиг/алдагдал (багана 60) -багана 1 ба багана 23-ын зөрүүгээр тодорхойлогдоно багана60=(1-23).