Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Тайлангийн заавар


(А-ДБ-2) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР

А.Үндсэн мэдээлэл

ДУГААР БАГАНЫН НЭР ЗААВАР
1 Нийт суралцагчид (багана 1:3) -Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй нийт суралцагчдын тоо(багана 1)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 2)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 3)-т тус тус бичнэ багана1=(2+3)=(4+7+10+13). Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна.
2 Дипломын боловсрол (багана 4:6) -Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 4)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 5)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 6)-д тус тус бичнэ багана4=(5+6).
3 Бакалаврын боловсрол (багана 7:9) -Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 7)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 8)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 9)-д бичнэ багана7=(8+9).
4 Магистрын боловсрол (багана 10:12) -Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын магистрын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 10)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 11)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 12)-т тус тус бичнэ багана10=(11+12).
5 Докторын боловсрол (багана 13:15) -Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын докторын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 13)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 14)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 15)-д тус тус бичнэ багана13=(14+15).
  • (Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1)-т бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг "Хөгжлийн бэрхшээлтэй" гэж ойлгоно.

  • (Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2)-т 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлоход Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын шийдвэр, 16, түүнээс дээш насны иргэний хөгжлийн бэрхшээлийг тодорхойлоход эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэртэй суралцагчдыг уг хөгжлийн бэрхшээлтэй хэсэгт хамруулна.

         
    6 Хөгжлийн бэрхшээлтэй (багана 16:18) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй нийт суралцагчдын тоог (багана 16)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 17)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 18)-д бичнэ. Багана16=(17+18)=(19+22+25+28+31+34+37), Багана17=(20+23+26+29+32+35+38), Багана18=(21+24+27+30+33+36+39)
    7 Харааны (багана 19:21) -Харааны эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний “харах” хэвийн үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу хязгаарлагдсан /2 нүдний хараа бүрэн эсвэл хагас алслагдсан, /-12/ - /-20/ хүртэлх харааны шил зүүдэг хүмүүс, нэг нүд нь огт байхгүй юм уу эсвэл протезтой нөгөө нүд нь шилээр засрахгүй тохиолдол хамаарна/ харааны хөгжлийн бэрхшээлтэй нийт суралцагчдын тоог (багана 19)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 20)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 21)-д тус тус бичнэ багана19=(20+21).
    8 Сонсголын