Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Тайлангийн заавар


(З-ДБ-7) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР

А.Үндсэн мэдээлэл

ДУГААР БАГАНЫН НЭР ЗААВАР
1 Нийт суралцагчид (багана 1:3) -Дээд боловсролд суралцагчдын нийт тоог (багана 1)-т, дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй эрэгтэй суралцагчдын тоог (багана 2)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 3)-т тус тус бичнэ багана1=(2+3). (Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1)-т бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг "Хөгжлийн бэрхшээлтэй" гэж ойлгоно. (Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2)-т 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлоход Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын шийдвэр, 16, түүнээс дээш насны иргэний хөгжлийн бэрхшээлийг тодорхойлоход эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэртэй суралцагчдыг уг хөгжлийн бэрхшээлтэй хэсэгт хамруулна.
2 Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид (багана 4:27) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй нийт суралцагчдын тоог (багана 4)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 5)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 6)-д тус тус бичнэ багана4=(5+6)=(7+10+13+16+19+22+25).
3 Харааны (багана 7:9) -Харааны эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний “харах” хэвийн үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу хязгаарлагдсан /2 нүдний хараа бүрэн эсвэл хагас алслагдсан, /-12/ - /-20/ хүртэлх харааны шил зүүдэг хүмүүс, нэг нүд нь огт байхгүй юм уу эсвэл протезтой нөгөө нүд нь шилээр засрахгүй тохиолдол хамаарна/ харааны хөгжлийн бэрхшээлтэй нийт суралцагчдын тоог (багана 7)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 8)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 9)-д тус тус бичнэ багана7=(8+9).
4 Сонсголын (багана 10:12) -Сонсголын болон хэл, ярианы эрхтэний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний "сонсох" хэвийн үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу хязгаарлагдсан /Төрөлхийн болон өвчний улмаас үүссэн дүлийрлүүд, 70 дицепилээс дээш сонсголын алдагдалтай, бууралттай/ сонсголын хөгжлийн бэрхшээлтэй нийт суралцагчдын тоог (багана 10)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 11)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 12)-т тус тус бичнэ багана10=(11+12).
5 Ярианы (багана 13:15) -Хэл, ярианы эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний “ярих” хэвийн үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу хязгаарлагдсан ярианы хөгжлийн бэрхшээлтэй нийт суралцагчдын тоог (багана 13)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 14)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 15)-д тус тус бичнэ багана13=(14+15).
6 Хөдөлгөөний (багана 16:18) -Биеийн тодорхой хэсгийг хөдөлгөх чадваргүйн улмаас хүний амьдралын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг гүйцэтгэх чадвар алдагдсан буюу хязгаарлагдсан хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй нийт суралцагчдын тоог (багана 16)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 17)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 18)-д тус тус бичнэ багана16=(17+18).
7 Сэтгэцийн (багана 19:21) -Сэтгэцийн эмгэг нь бодох сэтгэх, мэдрэх ухамсарлахуйн болон зан төлвийн өөрчлөлтөөр илрэх бөгөөд үүнийхээ улмаас хүний нийгэмд биеэ авч явах байдал нь өөрчлөгдсөн, гадаад (төрөх үеийн хүндрэлүүдийн үлдэцийн улмаас 0-3 насанд тэнэгрэх) болон дотоод (хромосомын өөрчлөлт, бодисын солилцооны дутмагшил гэх мэт) шалтгааны улмаас ойлгох, сэтгэх, мэдрэх үйл ажиллагаа нь хязгаарлагдсан хүнийг хэлэх ба сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй нийт суралцагчдын тоог (багана 19)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 20)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 21)-т тус тус бичнэ багана19=(20+21).
8