Тайлангийн заавар
(А-ДБ-5) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
А.Үндсэн мэдээлэл
ДУГААР | БАГАНЫН НЭР | ЗААВАР |
---|---|---|
1 | Нийт суралцагчид | (багана 1:3) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын нийт тоог (багана 1)-т, дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй эрэгтэй суралцагчдын тоог (багана 2)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 3)-т тус тус бичнэ багана1=(2+3). |
2 | Дипломын боловсрол | (багана 4:6) -Дипломын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 4)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 5)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 6)-д тус тус бичнэ багана4=(5+6). |
3 | Бакалаврын боловсрол | (багана 7:9) -Бакалаврын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 7)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 8)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 9)-д тус тус бичнэ багана7=(8+9). |
4 | Магистрын боловсрол | (багана 10:12) -Магистрын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 10)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 11)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 12)-т тус тус бичнэ багана10=(11+12). |
5 | Докторын боловсрол | (багана 13:15) -Докторын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 13)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 14)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 15)-д тус тус бичнэ багана13=(14+15). (Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1)-т бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг "Хөгжлийн бэрхшээлтэй" гэж ойлгоно. (Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2)-т 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлоход Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын шийдвэр, 16, түүнээс дээш насны иргэний хөгжлийн бэрхшээлийг тодорхойлоход эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэртэй суралцагчдыг уг хөгжлийн бэрхшээлтэй хэсэгт хамруулна. |
6 | Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид | (багана 16:18) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй нийт суралцагчдын тоог (багана 16)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 17)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 18)-д тус тус бичнэ багана16=(17+18)=(19+22+25+28+31+34+37). |
7 | Харааны | (багана 19:21) -Харааны эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний “харах” хэвийн үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу хязгаарлагдсан /2 нүдний хараа бүрэн эсвэл хагас алслагдсан, /-12/ - /-20/ хүртэлх харааны шил зүүдэг хүмүүс, нэг нүд нь огт байхгүй юм уу эсвэл протезтой нөгөө нүд нь шилээр засрахгүй тохиолдол хамаарна/ харааны хөгжлийн бэрхшээлтэй нийт суралцагчдын тоог (багана 19)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 20)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 21)-т тус тус бичнэ багана19=(20+21). |
8 | Сонсголын | (багана 22:24) -Сонсголын болон хэл, ярианы эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний "сонсох" хэвийн үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу хязгаарлагдсан /Төрөлхийн болон өвчний улмаас үүссэн дүлийрлүүд, 70 дицепилээс дээш сонсголын алдагдалтай, бууралттай/ сонсголын хөгжлийн бэрхшээлтэй нийт суралцагчдын тоог (багана 22)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 23)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 24)-т тус тус бичнэ багана22=(23+24). |
9 | Ярианы | (багана 25:27) -Хэл, ярианы эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний “ярих” хэвийн үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу хязгаарлагдсан ярианы хөгжлийн бэрхшээлтэй нийт суралцагчдын тоог (багана 25)-д, эрэгтэй суралцагчдын тоог (б |