Тайлангийн заавар
(З-ДБ-4) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
А.Хаягийн хэсэг
Регистрийн дугаар -Тухайн мэдээллийг хариуцаж буй байгууллагын улсын бүртгэлийн дугаарыг бичнэ.
Байгууллагын нэр -Тухайн мэдээллийг хариуцаж буй байгууллагын нэрийг бүтэн бичнэ.
Утасны дугаар -Тухайн мэдээллийг хариуцаж буй байгууллагын холбоо барих утасны дугаарыг бичнэ.
А.Үндсэн мэдээлэл
ДУГААР | БАГАНЫН НЭР | ЗААВАР |
---|---|---|
1 | Нас | (багана А) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдыг насны ангиллаар ангилан бичнэ. МД (багана Б) -Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. |
2 | Нийт суралцагчид | (багана 1) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын нийт тоог бичнэ багана1=(2+3)=(4+7+10+13) |
3 | Эрэгтэй | (багана 2) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй эрэгтэй суралцагчдын тоог бичнэ багана2=(5+8+11+14. |
4 | Эмэгтэй | (багана 3) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй эмэгтэй суралцагчдын тоог бичнэ багана3=(6+9+12+15). |
5 | Боловсролын түвшин | (багана 4:15) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдыг боловсролын түвшингээр ангилан бичих бөгөөд хүйсээр нь (багана 5:6, 8:9, 11:12, 14:15)-д суралцагчдын тоог нөхнө. Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна. |
6 | Дипломын боловсрол | (багана 4:6) -Дипломын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 4)-т, хүйсээр нь (багана 5:6)-д бичнэ багана4=(5+6). |
7 | Бакалаврын боловсрол | (багана 7:9) -Бакалаврын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 7)-д, хүйсээр нь (багана 8:9)-д бичнэ багана7=(8+9). |
8 | Магистрын боловсрол | (багана 10:12) -Магистрын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 10)-т, хүйсээр нь (багана 11:12)-т бичнэ багана10=(11+12). |
9 | Докторын боловсрол | (багана 13:15) -Докторын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 13)-т, хүйсээр нь (багана 14:15)-д бичнэ багана13=(14+15). (Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1)-т Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг "Хөгжлийн бэрхшээлтэй" гэж ойлгоно. (Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2)-т 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлоход Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын шийдвэр, 16, түүнээс дээш насны иргэний хөгжлийн бэрхшээлийг тодорхойлоход эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэртэй суралцагчдыг уг хөгжлийн бэрхшээлтэй хэсэгт хамруулна. |
10 | Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид | (багана 16:18) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тоог (багана 16)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 17)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 18)-д бичнэ. Багана16=(17+18)=(19+22+25+28+31+34+37), Багана17=(20+23+26+29+32+35+38), Багана18=(21+24+27+30+33+36+39); |
11 | Харааны | (багана 19:21) -Харааны эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний “харах” хэвийн үйл ажиллагаан |