Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Тайлан модуль Тайлангийн заавар


(З-ДБ-34) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР

А.Хаягийн хэсэг

Регистрийн дугаар -Тухайн мэдээллийг хариуцаж буй байгууллагын улсын бүртгэлийн дугаарыг бичнэ.

Байгууллагын нэр -Тухайн мэдээллийг хариуцаж буй байгууллагын нэрийг бүтэн бичнэ.

Утасны дугаар -Тухайн мэдээллийг хариуцаж буй байгууллагын холбоо барих утасны дугаарыг бичнэ.

А.Үндсэн мэдээлэл

ДУГААР БАГАНЫН НЭР ЗААВАР
1 Үндсэн МД (багана Б) - Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь тогтоосон шалгуур, шаардлага /стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм. Урьдчилсан магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын байгууллагын шинээр нээх сургалтын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага /стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.
2 Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоо (багана 1) -Магадлан итгэмжлэгдсэн сургалтын нийт хөтөлбөрийн тоог (багана 1)-т, үүнээс тухайн жилд шинээр нэмэгдсэн бол (багана 5)-д тус тус бичнэ багана1=(2+3+4).
3 Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоо (багана 2) – Олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургалтын нийт хөтөлбөрийн тоог (багана 2)-т бичнэ.
4 Дотоодын магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоо (багана 3) – Дотоодын магадлан итгэмжлэгдсэн сургалтын нийт хөтөлбөрийн тоог (багана 3)-т бичнэ.
5 Урьдчилсан магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоо (багана 4) – Урьдчилсан магадлан итгэмжлэгдсэн сургалтын нийт хөтөлбөрийн тоог (багана 4)-т бичнэ.
6 Бүгд (мөр 1) –Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн нийт тоог бичнэ.
7 Үүнээс задалж (мөр 2:31) -Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоог мэргэжлийн чиглэлээр (ерөнхий чиглэл, төрөлжсөн чиглэл, нарийвчилсан чиглэл, мэргэжлийн чиглэл) ангилан гаргана.

         Мэргэжлийн чиглэлийн ангиллыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78, 2014 оны А/370, 2015 оны А/138, 2015 оны А/262, 2017 оны А/52, 2019 оны А/336 дугаар тушаалын “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх диплом, бакалавр, магистр, докторын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/ индекс”, ЮНЕСКО-гоос 2013 онд гаргасан “Боловсролын мэргэжлийн чиглэл-ISCED-F”-ийг баримтална. Боловсролын мэргэжлийн чиглэл нь 3 үе шаттай, дээрээс доош буюу ерөнхий чиглэл, төрөлжсөн чиглэл, нарийвчилсан чиглэл гэсэн тогтолцоотой, 4 оронтой тоогоор кодлогдсон байна. 10 ерөнхий чиглэл, 29 төрөлжсөн мэргэжил, 80 орчим нарийвчилсан мэргэжлээр хуваагдсан байна. Мэргэжлийн чиглэл нь боловсролын асуудал эрхэлсэн сайдын тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллага”-д мөрдөх диплом, бакалавр, магистр, докторын хөтөлбөр байна.