Тайлан модуль Тайлангийн заавар
(З-ДБ-33) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
А.Үндсэн мэдээлэл
ДУГААР | БАГАНЫН НЭР | ЗААВАР |
---|---|---|
1 | Сургалтын байгууллага | (багана А) -Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагын нэрийг бичнэ. МД (багана Б) - Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. |
2 | Магадлан итгэмжлэл гэдэг нь | чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын байгууллага эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юм. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь боловсролын байгууллагын магадлан итгэмжлэл, боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, шинээр нээх сургалтын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл гэсэн үндсэн 3 хэлбэрээр явагдана. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь тогтоосон шалгуур, шаардлага /стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм. Урьдчилсан магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын байгууллагын шинээр нээх сургалтын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага /стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм. |
3 | Нийт хөтөлбөрийн тоо | (багана 1) -Дээд боловсролын сургалтын байгууллагын хэрэгжүүлж буй хөтөлбөрийн тоог (багана 1)-т бичнэ. |
4 | Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоо | (багана 2:7) -Магадлан итгэмжлэгдсэн сургалтын нийт хөтөлбөрийн тоог (багана 2)-т, дипломын хөтөлбөрийн тоог (багана 3)-т, бакалаврын хөтөлбөрийн тоог (багана 4)-т, магистрын хөтөлбөрийн тоог (багана 5)-д, докторын хөтөлбөрийн тоог (багана 6)-т, шинээр магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоог (багана 7)-д тус тус бичнэ. |
5 | Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоо | (багана 8:13) – Олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургалтын нийт хөтөлбөрийн тоог |
6 | Дотоодын магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоо | (багана 14:19) – Дотоодын магадлан итгэмжлэгдсэн сургалтын нийт хөтөлбөрийн тоог (багана 14)-т, дипломын хөтөлбөрийн тоог (багана 15)-д, бакалаврын хөтөлбөрийн тоог (багана 16)-д, магистрын хөтөлбөрийн тоог (багана 17)-д, докторын хөтөлбөрийн тоог (багана 18)-д, шинээр магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоог (багана 19)-д тус тус бичнэ. |
7 | Урьдчилсан магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоо | (багана 20:25) – Урьдчилсан магадлан итгэмжлэгдсэн сургалтын нийт хөтөлбөрийн тоог (багана 20)-д, дипломын хөтөлбөрийн тоог (багана 21)-т, бакалаврын хөтөлбөрийн тоог (багана 22)-т, магистрын хөтөлбөрийн тоог (багана 23)-т, докторын хөтөлбөрийн тоог (багана 24)-т, шинээр магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоог (багана 25)-д тус тус бичнэ. |
8 | Бүгд | (мөр 1) –Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн нийт тоог бичнэ мөр1=(2+3+..). |
Тайлангийн нэр 2: ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРИЙН 20 …/20 … ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, мэргэжлийн чиглэлээр
Товч нэр: Мэргэжлийн чиглэлээр
Код: З-ДБ-34
Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхө