Тайлан модуль Магадлан итгэмжлэл
Дээд боловсролын статистик тайлан нь дээд боловсролын салбарын үйл ажиллагааг удирдах, хянах, шинжилгээ хийх, мэдээллийн сан бий болгох зорилгоор тодорхой үзүүлэлт, аргачлал, зааврын дагуу бүрдүүлж буй статистик мэдээлэл юм. Статистикийн мэдээлэл(маягт) нь албан ёсны болон захиргааны гэсэн хэлбэртэй байна.
БҮЛЭГ 3: Сургалтын хөтөлбөр
ДЭД БҮЛЭГ-3.2: Магадлан итгэмжлэл
Тайлангийн нэр 1: ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРИЙН 20 … / 20 … ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ
Товч нэр: Сургуулиар
Код: З-ДБ-33
Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлахыг зөвшөөрөх тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/30 тоот тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 05 сарын 27-ны өдөр А/223 тоот тушаал
Зорилго: Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн мэдээллийг сургууль бүрээр боловсролын түвшин, нэмэгдсэн, хасагдсан эсэхээр харах
Тайлант хугацаа: Жил бүрийн 10 сарын 15-ны дотор
Хамрах хүрээ: Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл(БМИҮЗ) нь хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн мэдээллийг ДБУМС-ын “Магадлан итгэмжлэл” модульд бүртгэж тайлан бодуулж баталгаажуулан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (БАЭТЗТБ)-д ирүүлнэ.
Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн мэдээллийг сургууль, мэргэжлийн чиглэлээр харуулна.
Үүнд:
- (З-ДБ-33) Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, сургуулиар
- (З-ДБ-34) Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, мэргэжлийн чиглэлээр