1.3 Суралцагчийн мэдээлэл засах
Энэхүү үйлдлийг цэцэрлэгт бүртгэлтэй суралцагчийн мэдээллийг оруулахад ашиглана. Бүртгэлийг үнэн зөв хийснээр статистик тайлан зөв гарах бөгөөд өөрчлөлтийг тухай бүр оруулж хадгалах боломжтой.
Суралцагчийн мэдээлэл засах үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:
- Суралцагч ерөнхий цэсийг сонгоно.
- Мэдээллийн засах суралцагчийн нэр дээр дарна.
- Суралцагчийн мэдээлэл цонхноос засах мэдээллийн төрлөө сонгоод мэдээлэл засах дарна.
- Мэдээлэл засах цонхны мэдээллээ оруулаад хадгалах товч дарна.
Суралцагчийн мэдээлэл засах үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:
- Суралцагч ерөнхий цэсийг сонгоно.
- Мэдээллийн засах суралцагчийн нэр дээр дарна.
- Суралцагчийн мэдээлэл цонхноос засах мэдээллийн төрлөө сонгоод мэдээлэл засах дарна.
- Мэдээлэл засах цонхны мэдээллээ оруулаад хадгалах товч дарна.
Суралцагчийн мэдээллийн талбарууд
Yндсэн мэдээллийн хэсэгт: / овог, нэр, регистр, хүйс, нас, гэх мэт.../
Холбоо барих хэсэгт: / хаяг, утас, и-мэйл, нийгмийн сүлжээ гэх мэт /
Цол, шагнал, зэрэг хэсэгт: / суралцагчийн авсан шагналын тухай мэдээллийг оруулна./
Хөтөлбөр, төлөвлөгөө хэсэгт: / Суралцагчийн хамрагдаж байгаа хөтөлбөр төлөвлөгөө болон сургалтын ачааллын мэдээлэл харах /
Бүртгэсэн хүүхдийн элссэн мэдээлэл болон хөтөлбөр төлөвлөгөөний мэдээллийг засах боломжгүй байдаг учир суралцагчийг анх бүртгэж авахдаа 1 анги бүлэгт бүртгэж байгаа хүүхдүүдийн хөтөлбөр төлөвлөгөө болон сургалтын ачаалал нь бүгд ижил байх хэрэгтэй тул та дээрх мэдээллийг зөв сонгож суралцагчаа бүртгэнэ үү.
Хэрэв дээрх буруу бүртгэл хийгдсэн бол бүртгэсэн суралцагчаа хасаж байгаад эргүүлэн зөв сонголтыг сонгож суралцагчаа бүртгэж авна уу. /Статистик тайлан гаргахад бүлгийн тоо буруу үүсэх эрсдэлтэй/
Баримт бичиг материал хэсэгт: / Холбогдох баримт бичгийг хавсаргах/
Шилжилт хөдөлгөөн: / мэдээлэл харах болон анги дэвшсэн, төгссөн бүртгэлийг харах, засах боломжтой./
Эрүүл мэнд хэсэгт: / ерөнхий мэдээлэл, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн үзлэг, вакцинжуулалт, осол гэмтэл, мэс засал /
Энэ хэсэгт анхаарах зүйл нь статистик тайлан гаргахад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг хөгжлийн бэрхшээлгүй гэх мэт харагддаг асуудлыг засах боломжтой.
Нэмэлт мэдээлэл хэсэгт: / Өрхийн мэдээлэл, амьдрах орчин /
Энэ хэсэгт анхаарах зүйл нь статистик тайлан гаргахад хаяг, амьдрах орчин оруулаагүй, хамран сургах тойргийн бус гэх мэт харагддаг асуудлыг засах боломжтой.