1.2 Суралцагчийн төлөв баталгаажуулах
Энэхүү үйлдлийг тухайн цэцэрлэгт суралцагч шилжиж ирэх, шинээр элсэн орох болон батлагдаагүй төлөвтэй байгаа суралцагчийг батлагдсан төлөвтэй болгох үед ашиглана.
Суралцагчийн төлөв баталгаажуулах үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:
- Суралцагч ерөнхий цэсийг сонгоно.
- Батлагдаагүй төлөвтэй суралцагчийн сонгоно.
- Цонхны баруун дээд буланд байрлах үйлдэл цэснээс баталгаажуулах хүсэлт үйлдлийг сонгоно.
Суралцагчийн төлөв баталгаажуулах үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:
- Суралцагч ерөнхий цэсийг сонгоно.
- Батлагдаагүй төлөвтэй суралцагчийн сонгоно.
- Цонхны баруун дээд буланд байрлах үйлдэл цэснээс баталгаажуулах хүсэлт үйлдлийг сонгоно.
Баталгаажуулах хүсэлт үйлдлийг хийхэд төлөв дараах байдлаар өөрчлөгдөнө.
Төлөв |
Тайлбар |
Батлагдсан |
Батлагдсан төлөв нь бүртгэгдэж баталгаажсан суралцагч юм. |
Хянагдаж байгаа |
Суралцагч нь 6-аас доош настай эсвэл суралцах түвшин зөрүүтэй ангид бүртгэл хийсэн тохиолдолд "Хянагдаж байгаа" төлөвт орно. |
Цуцлагдсан |
БСУГ болон БШУЯ-ны хариуцсан мэргэжилтэн суралцагчийн материалыг шалгаж үзээд шаардлага хангаагүй гэж үзсэн тохиолдолд суралцагчийн мэдээлэлд цуцлах үйлдлийг хийснээр "Цуцлагдсан" төлөвт шилжинэ. |
Анхаарах: Хянагдаж байгаа төлөвт орсон бол хариуцсан БСУГ-ын (нийслэлийн сургуулиуд Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн) болон БШУЯ-ны мэргэжилтэн суралцагчийн материалыг шалгаж хянах шаардлагатай гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2 түвшний баталгаажуулалтыг хийнэ. Иймд сургуулиуд суралцагчийг сургуульдаа авч байгаа тайлбар, батлах бичиг баримтыг дээрхи 2 мэргэжилтэнд илгээж шалгуулах шаардлагатай. Цуцлагдсан төлөвт орсон суралцагчийг Үйлдэл буцаах үйлдлээр сургуулийн бүртгэлээс хасаж зөв анги бүлэгт дахин бүртгэж авах эсвэл батлах бичиг баримт материалыг бүрэн гүйцээж дахин баталгаажуулах хүсэлт илгээх үйлдлийг хийх боломжтой. |