Арга зүйч

– СӨБ

1.4 Өмнө нь хуваарилагдсан эрхийг өөр анги удирдсан багшид олгох


1.4. Өмнө нь хуваарилагдсан эрхийг өөр анги удирдсан багшид олгох

Хэрэглэгчийн эрх хуваарилахаас өмнө системд дараах үйлдлийг хийсэн байх ёстой.

1. Багшийг Боловсролын Удирдлага -ын системд Багш, ажилтан модулиар жагсаалтанд нэмж оруулсан байх. (Багш, ажилтан нэмэх үйлдлээр)

2. Багшийг Боловсролын Удирдлага -ын системийн Анги, бүлэг модульд (бүртгэгдэж үүссэн анги бүлгийн) АУБ-аар оноож өгсөн байх.  (Удирдсан багшийг нэмж өгснөөр жагсаалтад тухайн анги бүлгийн харгалзах удирдсан багш хэсэгт багшийн нэр орж ирсэн байх)

Өмнө нь хуваарилагдсан хэрэглэгчийн эрхийг өөр багшид систем дээр шилжүүлэн олгохдоо дараах дарааллыг баримтлана.Үүнд:

1. Хэрэглэгчийн цэс рүү орж хэрэглэгчийн эрх үйлдлийг сонгоно.

2. Хэрэглэгчийн эрх цонхны багшийн эрх табыг сонгоно.

3. Эрхийг нь өөрчлөх багшийн  нэр байгаа мөрийг идэвхижүүлж, өөрчлөх багшийн нэрийг сонгож өгнө.

Боловсролын удирдлага цонхны баруун дээд хэсэгт байрлах хэрэглэгчийн нэрийн арын сум дээр дарж (хэрэглэгчийн цэс) хэрэглэгчийн эрх үйлдлийг сонгоход дараах цонх нээгдэнэ.

Эрх олгогдсон багш нарын жагсаалтаас өөрчлөх багшийн нэр байгаа жагсаалтыг идэвхжүүлж Багш сонгох товчийг дарна.  Доорхи зурагт харуулсан жагсаалтад хэрэглэгчийн эрх (багшийн эрх) аваагүй багш нарын жагсаалт гарна.

Хайх товч дээр дарснаар багш нарын жагсаалт гарах бөгөөд өмнөх багшийн оронд өөрчилж олгох багшийг идэвхижүүлж, багшийн нэрийн мөрийн өмнөх сонгох товчийг дарснаар өөрчлөгдөнө. Дараах зурагт өөрчлөгдсөн байдалтай харагдаж байна.