Арга зүйч

– СӨБ

1.1 Хэрэглэгчийн интерфэйст тохиргоо хийх


1.1. Хэрэглэгчийн интерфэйст тохиргоо хийх

Хэрэглэгч  системд өөрийн эрхээрээ нэвтэрч ороод өөрийн интерфейсийн (хуудасны) өнгийг өөрчлөх; нэр, нууц үгээ өөрчлөх боломжтой. Дэлгэцийн баруун дээд буланд байрлах хэрэглэгчийн нэрний баруун талын доош харсан сум дээр дарахад дараах дэд цонх нээгдэнэ.

Миний тохиргоо мөрийг идэвхжүүлэн дарахад дараах цонх нээгдэнэ. Мөр бүр дэх засах товч дээр дарж мэдээллийг өөрчлөх боломжтой.

Нэр

Систем дээр ажиллаж байхад энэхүү нэр нь байнга харагдаж байдаг бөгөөд  өөрчлөх боломжтой. Ж: СБД-ийн 2-р сургууль, 8-А анги

Хэрэглэгчийн нэр

Хэрэглэгчийн нэр систем руу нэвтрэх үед ашиглах системээс олгосон нэр бөгөөд өөрчлөх боломжгүй. Ж: es35105865xx

Мэйл хаяг Хэрэглэгч өөрийн мэйл хаягийг оруулна.
Гар утас

Хэрэглэгч өөрийн холбоо барих утасны дугаарыг оруулна.

Нууц үг Хэрэглэгч систем руу нэвтрэх нууц үг бөгөөд өөрчлөх боломжтой.

 

 

 

 

 

 

 

 

 

Дэлгэцийн дэвсгэр өнгө өөрчлөх

Хэрэглэгчийн эрхээр нэвтрэн орсны дараа системийн дэлгэцийн дэвсгэр өнгийг дараах дарааллаар өөрчлөх боломжтой.