1.2 Мэдээ зурвастай ажиллах
1.2. Мэдээ зурвастай ажиллах
Системээс явуулж байгаа мэдээ, зурвас нь системийн хэрэглэгчийн бүлгээс хамаарч харилцан адилгүй очно. Хэрэглэгчийн нэрийн өмнө хонхны зурагтай тэмдэглэгээ байх бөгөөд уншаагүй мэдээ, зурвасын тоогоор илэрхийлнэ. Доорхи зурагт шинээр ирсэн 15 мэдээ, зурвасыг уншаагүй байна.
Мэдээ, зурвасын тэмдэглэгээ дээр дарахад дараах цонх нээгдэнэ.
Цонхны зүүн дээд талд хайлтын талбар, зүүн доод талд ирсэн мэдээ, зурвасын жагсаалтыг ирсэн огноо, гарчиг, явуулсан хэрэглэгчийн нэрээр харуулсан байна. Унших мэдээ зурвас дээр дарснаар баруун талд тухайн мэдээ, зурвас бүрэн эхээр нь харагдана.
Уншаагүй мэдээ зурвасын гарчиг нь тод (bold) өнгөтэй байна.
Шинэ мэдээ, зурвасыг бичихдээ шинэ зурвас товчийг дарснаар дараах цонх нээгдэнэ.
Хэнд талбарт мэдээ, зурвас явуулах хэрэглэгчийн системд нэвтрэх нэрийг бичнэ. Энэ нь системээс олгогдсон es-тэй дугаар байна. Гарчиг талбарт мэдээ, зурвасын гарчгийг, мэдээ зурвас талбарт явуулах мэдээ, зурвасыг дэлгэрэнгүйгээр нь бичээд илгээх товчийг дарснаар тухайн хэрэглэгчид очно.
Анхаарах зүйлс:
Бид хэрэглэгчийн утсаар их асууж байгаа асуултууд болон тухайн үед гаргаж байгаа алдаа, яаралтай гаргах мэдээ гэх мэт мэдээллийг мэдээ, зурвасаар байнга явуулдаг тул мэдээ, зурвасаа уншиж хэвшсэнээр та хоцрохгүй, утсаар холбогдож чадаагүй асуултуудаа мэдээ, зурвасаас хурдан авах боломжтой.