Менежер

– ЕБС

0. Статистик тайлан илгээх заавар


2021-2022 оны хичээлийн жилд ЕБС-ийн статистик тайлан мэдээний бодолтын өөрчлөлт оруулсан бөгөөд өөрчлөлтийн мэдээллийг хүргэж байна. 

Статистик тайлангийн өөрчлөлт -тэй танилцана уу.

ЕБС -ийн статистик тайлан илгээх хугацаа нээгдсэн үед сургалтын менежер дараах бүртгэл үйл ажиллагааг хийнэ.

1. Дэд модулиар бүртгэгдэж тайланд тусгагдах судалгааг хийх. /Зарим тайланд сургуулийн хэмжээний нэгтгэсэн мэдээллийг менежер бүртгэдэг. Жишээлбэл: "Сурах бичиг, Сурдаггүй хүүхэд" тайлант хугацааны үед тухайн сургуульд сурахгүй шалтгаантай суралцагч байдаг бол Сурдаггүй хүүхэд дэд модульд бүртгэн хадгална./

2. Тайлан бодуулж excel-рүү татан, хянаж тоо таарч буй үед илгээх

Аливаа тайлант үе нээгдсэний дараа тухайн тайланд бүртгэх мэдээллийг хариуцсан албан тушаалтан судалгаа мэдээллийг үнэн зөв бүртгэнэ.

Дээрх бүртгэл бүрэн хийгдсэн үед сургалтын менежер

Статистикийн удирдлага ->  Статистик хяналт дэд модулийг сонгоно. 

1-рт: Нэгтгэл -> Бүгдийг шинэчлэх товчийг дарна. /Аливаа мэдээлэл шинэчлэн, нөхөж бүртгэсэн бол энэ товчийг заавал дарах юм. Хэрэв энэ товчыг дарсан бол тайлангуудыг дахин бодуулах шаардлагатай./

2-рт: Тайлан - Хичээлийн жил, тайлангийн нэр сонгож тайлангуудыг бодуулан excel -рүү татаж тоог тулган хянана.

3-рт: Тайлангуудын excel файлуудын бүх тоо таарч буй үед илгээх товчийг сонгоно.