Менежер

– ЕБС

9. Санал асуулга


9. Санал авах хуудас 

БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ОРОН ДАЯАР ЭХЛҮҮЛЛЭЭ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас санаачлан УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтран Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилтан, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг 11 дүгээр сарын 05-ны өдрөөс улс орон даяар эхлүүллээ.

Хуулийн төсөлд саналаа цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч буюу цахимаар өгч болно. Цахимаар санал авах ажил 2021 оны 01 дүгээр сарын 01 хүртэл үргэлжлэх бөгөөд иргэдийн хувьд Боловсрол, шинжлэх ухааны яамны албан ёсны www.meds.gov.mn цахим хуудаст, багш нарын хувьд Боловсролын салбарын мэдээллийн систем (www.esis.edu.mn)-ийн багш, ажилтны эрхээр хандаж, саналаа өгнө. Боловсролын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилтан, албан хаагчдаас гадна эцэг эхчүүд, олон нийтээс нээлттэйгээр санал авах бөгөөд салбарын яамны цахим хуудаст хандаж, саналаа өгнө.

Санал асуулгад оролцох заавар авахдаа дараах дарааллыг баримтлана.

1. Хэрэглэгчийн эрхээр системд нэвтэрч орно.

2. Статистикийн удирдлага хэсгийн Санал асуулга модулийг сонгоно.

3. Захирал, Сургалтын менежер, Нийгмийн ажилтнууд нэрийнхээ ард байрлах "Асуулга бөглөх" товч дээр дарж саналаа бичнэ.

4. Саналаа бичиж хадгалаад бүх асуултанд хариулсаны дараа "Илгээх" үйлдэл хийж саналаа баталгаажуулна.