1.1. Шинэ байр бүртгэх
1.1. Шинэ байр бүртгэх
Цонхны баруун талд байрлах скролыг гүйлгэж мэдээллийг бүрэн бөглөх боломжтой.
Анхаарах нь:
- Байр
- Хэрэв тухайн 1 байрыг олон зориулалтаар ашигладаг бол үндсэн зориулалт талбарт гол зориулалтыг сонгоод бусад зориулалтыг нэмэлт зориулалт хэсэгт нэмж бүртгэх
- Засвар үйлчилгээ хэсэгт их засвар хийсэн түүх, урсгал засварын түүхийг бүртгэх
- Дэд бүтэц хэсэгт халаалт, инженерийн шугам сүлжээ, эрчим хүчний мэдээллийг бүртгэх
Байрны код
Байрыг давхцахгүй байдлаар системээс кодолж өгнө.
Байрны нэр
Байрыг хооронд нь ялгаатай байдлаар нэрлэнэ. Жич: Хичээлийн 1-р байр, Дотуур байр гэх мэт.
Үндсэн зориулалт
Байрны өөрийнх нь үндсэн зориулалтыг жагсаалтаас сонгоно. Сонголтоос ямар зориулалтыг сонгосноос шалтгаалж талбарууд өөрчлөгдөнө. Жич. Хичээлийн байр, дотуур байр гэх мэт.
Байрны төрөл
Байр эсвэл гэр гэсэн сонголтоос сонгоно.
Энэ нь гэр цэцэрлэгт үйл ажиллагаа явуулдаг тохиолдолд гэр төрлийг сонгоход ашиглагдана.
Хөрөнгийн код
Санхүү удирдлага системийн үндсэн хөрөнгөнд “Барилга, байгууламж” ангиллаар бүртгэсэн хөрөнгөөс тохирохыг сонгож оруулна.
Эзэмшлийн төрөл
Байрны эзэмшлийн төрлийг сонгоно. Өөрийн эзэмшил, бусдын эзэмшлийн аль нь болохыг сонгоно.
Ашиглалтад орсон огноо
Байрны ашиглалтад орсон огноог оруулна. Календариас сонгосноор формат зөрүүлж алдаа гаргахгүй. Жич: 1982-01-01
Нийт эзлэхүүн (м3)
Байрны нийт эзлэхүүнийг бичнэ. Эзлэхүүнээр бичихийг анхаарна уу. Жич: 16075
Нийт талбай (м2)
Байрны нийт талбайг бичнэ. Жич: 64330
Ашигтай талбай (м2)
Байрны нийт ашигтай талбайг бичнэ. Жич: 6430 /Нийт талбайгаас бага байх ёстой.
Байрны нийт давхар
Байрны нийт давхрыг бичнэ. Жич: 2
Стандартын эсэх
Байр нь стандартын эсэхийг би