Менежер

– ЕБС

1.4. Шинэ өрөө үүсгэх


1.4. Шинэ өрөө үүсгэх

Энэхүү үйлдлийг сургалтын үйл ажиллагаа явуулахад ашиглаж байгаа байрыг систем дээр үүсгэсний дараа түүнд байрлах өрөө бүрийг шинээр үүсгэхэд ашиглана.

Шинэ өрөө үүсгэхээс өмнө системд дараах үйлдлийг хийсэн байх ёстой.

Бүртгэх гэж буй өрөө байрлах байрыг БУС-ийн сургалтын орчин үйл ажиллагааны байр таб-д шинэ байр үйлдлээр бүртгэсэн байх. (нэмэлт зориулалтаар ашигладаг байрны өрөө, танхимыг бүртгэхээс өмнө тухайн бүртгэсэн байрны нэмэлт зориулалт хэсэгт уг байрыг бүртгэж өгсөн байх)

Шинэ өрөө үүсгэх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:

 БУ системийн Сургалтын орчин үйл ажиллагааг сонгоно.

1.Шинэ өрөө  үйлдлийг дарна.

2.Шинэ өрөө бүртгэлийн цонхны мэдээллийг оруулж хадгална.

Үйл ажиллагааны жагсаалтаас Сургалтын орчин-г сонгоход дараах цонх нээгдэнэ.

Баруун дээд хэсэгт байрлах Шинэ өрөө гэсэн үйлдлийг дарахад дараах бүртгэлийн цонх нээгдэнэ.

Байр

Бүртгэх өрөө байрлаж байгаа байрыг сонгоно. Жич: Хичээлийн 1-р байр.. (Хичээлийн 1-р байранд байрлаж байгаа өрөөг бүртгэх бол)

Байрны зориулалт

Өрөө байрлаж байгаа байрны зориулалтыг сонгож өгнө. Жич: Хичээлийн байр

Өрөөний нэр

Тухайн өрөөний нэрийг бичнэ. Жич: Математик-1

Төрөл

Өрөөний төрлийг зөв сонгож өгнө. Өрөөний төрлийн сонголтоос хамаарч дараагийн бүртгэлийн талбарууд өөрчлөгдөнө. Хэрэв та хичээлийн анги, танхим өрөөг бүртгэх гэж байгаа бол хичээлийн танхим сонголтыг сонгож өгснөөр дараагийн бүртгэх талбарт хичээлийн танхимын төрлийг сонгох боломжтой болно. Жич: Хичээлийн танхим, биеийн тамирын заал...

Танхимын төрөл

Төрөл талбарт хичээлийн танхим сонголт хийсэн бол энэхүү талбар гарах бөгөөд анги, танхимын жагсаалтаас бүртгэх танхимын төрлийг зөв сонгоно. Жич: Математик (энэ нь математикийн анги, танхим гэсэн үг юм.)

Байрлах давхар

Өрөөний байрлаж байгаа давхрыг бичнэ. Жич: 2

• Тоот

Өрөөний  дугаар тоотыг бичнэ. Жич: 203

Багтаамж (хүнээр)

Өрөө хэдэн хүний багтаамжтайг бичнэ. Жич: 35

Өндөр (м)

Өрөөний өндрийг метрээр бодож тоо бичнэ. Бутархай тоо бичих бол “цэг”-ээр авна. Жич: 2.8

Урт (м)

Өрөөний уртыг метрээр бодож тоо бичнэ. Жич: 6

Өргөн (м)

Өрөөний өргөнийг метрээр бодож тоо бичнэ. Жич: 5

• Давхцал шалгах эсэх

Давхцалыг шалгах бол тэмдэглэгээ хийнэ. (чеклэнэ) Давхцал шалгахгүй гэвэл тэмдэглэгээ хийхгүй (чеклэхгүй).

Гэрчилгээтэй эсэх