6.9. СХҮА бусад Х/Зардал
Маягтын нэр: СХҮА бусад хувьсах зардал маягтыг хэрхэн бүртгэх зөвлөмж
Нэг удаагийн шагнал урамшуулал болон СХҮА бусад хувьсах зардлын мэдээллийг тус маягтад бүртгэнэ.
* Бүх мэдээллийг гараас оруулна. Томъёогоор тооцох хэсэг байхгүй.
СХҮА бусад хувьсах зардал маягтыг бүртгэх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:
- Хэрэглэгчийн эрхээр системд нэвтрэн орно.
- СХҮА бусад хувьсах зардал цэсийг сонгоно.
- Талбаруудад утга оруулан хадгалах үйлдэл хийнэ.