6.2. Суралцагчийн тоо
Маягтын нэр: Суралцагчийн тооны төсөөлөл хэрхэн бүртгэх зөвлөмж
Тус маягт нь суралцагч болон бүлгийн тооны үзүүлэлтийг нэгтгэсэн бүртгэлийн маягт юм. Уг маягтад дараах тоон үзүүлэлтийг бүртгэнэ.
- Суралцагчийн тооны төсөөлөл
- 2023-2024 хичээлийн жилийн статистик тоон үзүүлэлт
- 2024-2025 хичээлийн жил
- 2025-2026 хичээлийн жил
- Бүлгийн тооны төсөөлөл
- 2023-2024 хичээлийн жилийн статистик тоон үзүүлэлт
- 2024-2025 хичээлийн жил
- Санхүүжих суралцагчийн тоо
Суралцагчийн төсөөлөл бүртгэх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:
- Хэрэглэгчийн эрхээр системд нэвтрэн орно.
- Суралцагчийн тоо маягт рууу хандана.
- Талбаруудад утга оруулан хадгалах үйлдэл хийнэ.
Хэрхэн бүртгэх вэ?
- Хамран сургалтын хувийг гараас оруулна.
- Бага, дунд, ахлах, бэлтгэл, холимог бүлгүүдийн 2023-2024 оны хичээлийн жилд суралцсан суралцагчийн тоог СӨБ01Б тайлангаас татаж анги дэвшүүлэн системээс бодолт хийнэ.
- Уртасгасан цагийн суралцагчийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тоо, нүүдлийн болон явуулын бүлгийн 2024-2025, 2025-2026 оны суралцагчийн тооны төсөөллийг гараас оруулна.
Анхааруулга
- Суралцагч, бүлгийн тоог бүртгэсэн бол заавал хадгалж байж дараагийн маягтын тооцоолол хийгдэхийг анхаарна уу.