Багш

– ЕБС

Office 365 сургалттай холбоотой түгээмэл асуулт хариулт


MS 365 сургалттай холбоотой түгээмэл асуулт хариулт

  1. Тус сургалтын видео бичлэгийг авч болох уу?

Таныг хуваарийн дагуу онлайн сургалтад хамрагдахыг зөвлөж байна.

  1.  Хэвлэмэл гарын авлагыг хаанаас авах вэ?

Гарын авлага болон хичээлийн хуваарийг доорх холбоосоор орж авна уу.

https://help.esis.edu.mn/cat/2331

  1. Видео сургалтын материал хаанаас авч болох вэ?

Та доорх холбоосоор орж авна уу.

https://help.esis.edu.mn/cat/2336

  1. Тус сургалтад давтан хамрагдмаар байна, боломжтой юу?

Хуваарийн дагуу зохион байгуулагдаж буй сургалтуудаас Админы сургалтаас бусад сургалтад нээлттэй хамрагдах, давтан суралцах боломжтой.

  1. Дадлага хийгээд явах боломжтой юу?

Админы сургалтаар эзэмшсэн ур чадвараа баталгаажуулан, Оффис 365-ын албан ёсны сургагч багш болох боломж нээлттэй.

  1. Танхимаар хичээл зохион байгуулах уу?

Энэ удаагийн сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

  1. Хэзээнээс байнга ашиглах вэ?

Хэрэглэгчийн нэр, нууц үгээ олж авсан цагаас эхлэн ашиглах боломжтой.

  1. Интернэт холболт заавал ашиглах уу?

Оффис 365 -ийн багц программуудыг анх суулгах болон идэвхжүүлэх интернэт холболт шаардлагатай. Мөн е-мэйл, онлайн уулзалт зэрэг үүлэн үйлчилгээг ашиглахад интернэт холболт шаардлагатай. Зарим программууд компьютер суудаг хувилбартай ба интернэт холболтгүй үед ашиглаж болно. Интернэт холболттой болох үед sync хийх буюу автоматаар өөрчлөлтийг солилцоно.

  1. Оффис 365 нэвтрүүлэхэд нэмэлт тусламж хаанаас авах вэ?

Сургалтын байгууллага тус бүрд томилогдсон Microsoft 356 системийн админууд тухайн байгууллагын ажилтан, албан хаагчид болон суралцагчид оффис 365 руу шилжилт хийхэд тусална.

  1. Админ гэж хэн бэ?

Админууд гэдэг нь тухайн сургуулийг төлөөлөхөөр томилогдсон эсвэл сонгогдсон Оффис 365 системийн талаар тодорхой багц сургалтад хамрагдаж, бэлтгэгдсэн багш, менежерийг хэлнэ. Админ эрхээс хэрэглэгчийн нууц үгийг сэргээх боломжтой.

Интернэт дотоод сүлжээний асуулга дээр хариуцан ажиллах ажилтнаар бүртгэгдсэн хүмүүс тухайн байгууллагын Админ болно.

  1. Админ нэвтрэх эрхээ хаанаас авах вэ?

Харьяа боловсролын газарт хандан өөрийн байгууллагын Админаар ажиллах албан бичгийг үндэслэн нэвтрэх нэр нууц үгээ авна.

  1. Багш нар Оффис 365 системд нэвтрэх хэрэглэгчийн эрх, нууц үгээ хаанаас авах вэ?

Дараах холбоосоор гарын авлагатай танилцана уу.

https://help.esis.edu.mn/content/2335

  1. Сурагчид Оффис 365 системд нэвтрэх хэрэглэгчийн эрх, нууц үгээ хаанаас авах вэ?

Хичээл заадаг болон анги удирдсан багш нараас авах боломжтой.

 

  1. Бусад ажилтан, албан хаагчид Оффис 365 системд нэвтрэх хэрэглэгчийн эрх, нууц үгээ хаанаас авах вэ?

Тухайн байгууллагын сургалтын менежер esis.edu.mn Боловсролын салбарын мэдээллийн системийн Хүний нөөцийн удирдлага цэсээс Ажилтны жагсаалт модулийн Холбоо барих хэсгээс харах боломжтой.