Багш

– ЕБС

Түгээмэл асуулт хариулт


MS 365 тухай түгээмэл асуулт хариулт

  1. Үүлэн үйлчилгээ гэж юу вэ?

“Үүлэн үйлчилгээ нь танай байгууллагаас гадуур байршиж буй веб дээр тулгуурласан онлайн үйлчилгээ. Та үүлэнд суурилсан үйлчилгээг ашиглах үед танд мэдээлэл технологийн дэд бүтцийг үйлчилгээг үзүүлэгч тал зохион байгуулж өгнө. Жишээ нь: Office 365-ээр мэдээллийн хадгалалт, тооцоолол болон программ хангамж Microsoft-ын эзэмшдэг серверүүд дээр байршдаг ба алсаас удирдах боломж олгоно. Өдөр бүр ашигладаг олон үйлчилгээнүүд болох веб е-мэйл, гар утсан дахь мобайл банк болон онлайнд зураг хадгалж байдаг үүлэн үйлчилгээтэй нэгэн ижил юм. Энэ дэд бүтэц нь онлайнд буюу үүлэн дотор байрлаж байгаа тул та хаанаас ч хандаж болно, суурин компьютер эсвэл Mac, зөөврийн компьютер, таблет, ухаалаг утас, эсвэл бусад төхөөрөмжөөс интернэт холболттой л бол хандаж болно.

  1. Интернэт холболт заавал ашиглах уу?

Оффис 365 -ийн багц программуудыг анх суулгах болон идэвхжүүлэх интернэт холболт шаардлагатай. Мөн е-мэйл, онлайн уулзалт зэрэг үүлэн үйлчилгээг ашиглахад интернэт холболт шаардлагатай. Зарим программууд компьютер суудаг хувилбартай ба интернэт холболтгүй үед ашиглаж болно. Интернэт холболттой болох үед sync хийх буюу автоматаар өөрчлөлтийг солилцоно.

  1. Оффис 365 нэвтрүүлэхэд нэмэлт тусламж хаанаас авах вэ?

Сургалтын байгууллага тус бүрд томилогдсон Microsoft 356 системийн админууд тухайн байгууллагын ажилтан, албан хаагчид болон суралцагчид оффис 365 руу шилжилт хийхэд тусална.

  1. Админ гэж хэн бэ?

Админууд гэдэг нь тухайн сургуулийг төлөөлөхөөр томилогдсон эсвэл сонгогдсон Оффис 365 системийн талаар тодорхой багц сургалтад хамрагдаж, бэлтгэгдсэн багш, менежерийг хэлнэ. Админ эрхээс хэрэглэгчийн нууц үгийг сэргээх боломжтой.

Интернэт дотоод сүлжээний асуулга дээр хариуцан ажиллах ажилтнаар бүртгэгдсэн хүмүүс тухайн байгууллагын Админ болно.

  1. Админ нэвтрэх эрхээ хаанаас авах вэ?

Харьяа боловсролын газарт хандан өөрийн байгууллагын Админаар ажиллах албан бичгийг үндэслэн нэвтрэх нэр нууц үгээ авна.

  1. Багш нар Оффис 365 системд нэвтрэх хэрэглэгчийн эрх, нууц үгээ хаанаас авах вэ?

Дараах холбоосоор гарын авлагатай танилцана уу.

https://help.esis.edu.mn/content/2335

  1. Сурагчид Оффис 365 системд нэвтрэх хэрэглэгчийн эрх, нууц үгээ хаанаас авах вэ?

Хичээл заадаг болон анги удирдсан багш нараас авах боломжтой.

 

  1. Бусад ажилтан, албан хаагчид Оффис 365 системд нэвтрэх хэрэглэгчийн эрх, нууц үгээ хаанаас авах вэ?

Тухайн байгууллагын сургалтын менежер esis.edu.mn Боловсролын салбарын мэдээллийн системийн Хүний нөөцийн удирдлага цэсээс Ажилтны жагсаалт модулийн Холбоо барих хэсгээс харах боломжтой.