Багш

– ЕБС

Office 365 -д нэвтрэх


“БАГШ” хэрэглэгч Office 365 -д нэвтэрч орох хэрэглэгчийн нэр, нууц үгээ хаанаас авах вэ?

 Алхам 1: bagsh.esis.edu.mn-ээр өөрийн эрхээр нэвтэрч орно.

Алхам 2: Дэлгэцийн баруун дээд буланд байрлах “Миний мэдээлэл” хэсгийг сонгож, дуудна.

 

 

 

 

 

 

 

Алхам 3: Хувийн мэдээлэл хэсэгт байгаа, доор зурагт улаан хүрээгээр тодотгосон Нэвтрэх нэр, Нууц үг нь таны Office 365-д нэвтрэх нэр, нууц үг юм.

“СУРАГЧ” хэрэглэгчийн Office 365 -д нэвтэрч орох хэрэглэгчийн нэр, нууц үгийг хаанаас авч өгөх вэ? Алхам 1: Таны Суралцагчийн жагсаалт дотор байгаа Суралцагчийн нэрсийн харалдаа байгаа “Нэвтрэх нэр”, “Нууц үг” нь Office 365 -д нэвтрэх нэр, нууц үг юм. 

TEAMS -РУУ ХЭРХЭН НЭВТРЭХ ВЭ?

 

Алхам 1: Хөтөч дээрээ “Teams login” гэж бичээд хайлт хийнэ.

Алхам 2: Гарч ирсэн илэрцээс доор зурагт үзүүлсэнчлэн Log In | Microsoft Teams илэрц дээр дарж, дуудна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Алхам 3: Дараах дэлгэц дуудагдах ба доорх зурагт үзүүлсэнчлэн “Sign In” товчийг дарна.  

Алхам 4: Гарч ирсэн цонхонд эхлээд Нэвтрэх нэрээ оруулж, “Next” товчийг дараад, дараагийн цонхонд Паспортаа хийж “Sign in” товчийг дарна.

     

 

Алхам 5: Нэвтэрч орсоны дараа системээс олгосон паспортыг та өөртэй эвтэй, хялбар санах паспортаар солих хэрэгтэй болно. Иймээс доор зурагт үзүүлсэнчлэн 1) “Current password” хэсэгт хамгийн анхны нэвтэрч орсон паспортаа бичнэ, 2) “New password” хэсэгт өөрийн мэдэх, хялбар паспортаа оруулна, 3 ) “Confirm password” хэсэгт шинээр оруулж байгаа паспортаа давтаж оруулаад “Sign in” товчийг дарна, ингээд та нэвтэрч орно. 

Шинээр зохиох паспортад тавигдах бодлогын тухай:

Таны шинээр зохиох паспортад тавигдах зайлшгүй шаардлага нь “8 тэмдэгтээс доошгүй”,  “Нэг том үсэг, нэг жижиг үсэг, нэг цифр” хамгийн багадаа тус бүр нэг нэг орсон байх.  

 

Алхам 6: Нэвтэрч орсоны дараа танд дараах цонх харагдана, Та доор улаан хүрээнд харуулсан “Use the web app instead” сонголтыг хийж болно.

 

ОНЛАЙН СУРГАЛТЫН ЛИНК:

Алхам 1: https://help.esis.edu.mn/content/2333 вэб холбоосд Office 365-ын Сургалтын хуваарь болон сургалт болох орчны холбоосыг хуваарийн дагуу тавьсан байгаа. Та Microsoft Teams -дээ нэвтэрч орсон байх үедээ тухайн холбоос дээр дарна.

Алхам 2: Дараах дэлгэц гарч ирэх ба “Continue on this browser” сонголтыг хийнэ.

Алхам 3: Дараах дэлгэц гарч ирэхэд “Join now” товчийг дарна.

Ингээд дараах байдлаар сургалтын хэсэгт нэвтэрнэ. Төхөөрөмжийн дууны төхөөрөмж ажиллаж байхыг урьдчилж бэлдсэн байхад танд асуудал үүсэхгүй. Танд амжилт хүсье.