13.6 Боловсролын баримт бичиг хэвлэх
Боловсролын баримт бичиг хэвлэх – Сургалтын менежер
Сургалтын менежер төгсөлтийн бүртгэл хэсгээс төгсөгчдөд боловсролын баримт бичгийг хэвлэн олгоно.
Жич: Анги удирдсан багш гэрчилгээ, үнэмлэх хэвлэхгүй.
Гэрчилгээ, үнэмлэхийг зөвхөн Firefox вэб хөтөч ашиглан хэвлэнэ.
Төгсөлт нь батлагдсан суралцагчид боловсролын баримт бичиг хэвлэн олгоно. Хэвлэн олгохоос өмнө үнэт цаасны дугаарыг Сургалтын менежер нь анги бүлгүүдэд хуваарилсан байх шаардлагатай.
- БСУГ/БГ дээр төгсөлтийн бүртгэл батлагдахад Бүрэн дунд боловсролын үнэмлэхний дугаар /Ж: БҮ20205300001/, боловсролын баримт бичгийн баталгаажилтын QR код автоматаар олгогдоно.
- товч дээр дарж боловсролын баримт бичиг хэвлэх үнэт цаасны дугаарыг сонгож хадгална. Хэрэв үнэт цаасны дугаарыг буруу сонгосон бол товч дээр дарж өөр дугаараар сольж болно.
- товч дээр дарж боловсролын баримт бичгийг хэвлэх цонх руу шилжинэ.
Хэвлэх цонхны харагдах байдал.
Боловсролын баримт бичиг хэвлэх цонхны товчийг ашиглан ноорог байдлаар боловсролын баримт бичгийг хэвлэн үзэж сургуулийн албан ёсны нэр, суралцагчийн овог нэр, дүн үнэлгээ, монгол бичгээр зөв бичигдсэн эсэхийн хяналтыг хийнэ.