13.7 Элсэлтийн бүртгэл
13.7 Элсэлтийн бүртгэл
Энэхүү үйл ажиллагаа нь 5,9,12-р ангиуд төгсөлт хийж байгаатай холбоотой бөгөөд дараагийн хичээлийн жилд ямар анги бүлэгт суралцахыг илэрхийлнэ.
Энэхүү үйлдлийг анги удирдсан багш нар хүсэлт илгээсэн тохиолдолд сургалтын менежер шийдвэрлэнэ.
1. Төгсөлт үйл ажиллагааг сонгоно.
2. Элсэлтийн бүртгэл цонхыг нээнэ.
3. Баталгаажуулах болон цуцлах үйлдэл хийнэ.
Элсэлтийн бүртгэлийг баталгаажуулахдаа дараах дарааллыг баримтлана.
Төгсөлт модульд орж дэлгэцийн зүүн гар талд байрлах үндсэн цонхнуудаас элсэлтийн бүртгэл гэсэн цонх дээр дарна.
Түүний дараа нээгдсэн цонхны дээр байрлах хэсгээс элсэлтийн бүртгэл шийдвэрлэх ангийн мэдээллийг сонгоно.
Уг сонголтыг хийхэд ангийн суралцагчдын мэдээлэл харагдах бөгөөд дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах баталгаажуулах болон цуцлах үйлдэл хийж шийдвэрлэнэ.