Менежер

– ЕБС

13.4 Шалгалтын нэгтгэл


Шалгалтын нэгтгэл - Сургалтын менежер

Энэ хичээлийн жил онцлог жил учир дэвших шалгалт авахгүйгээр тухайн суралцагчын судалсан заавал болон сонгон судлах хичээлийн үнэлгээг анги удирдсан багш нь шалгалтын үнэлгээ хэсэгт бүртгэгдэх хичээлийг сонгож шалгалтын хэсэгт дүнг нь татан оруулсан.

 Гэхдээ төгсөх анги учир шалгалтын үнэлгээ нь 3 удаагийн баталгаажуулах үйлдэл хийгсэн тохиолдолд батлагдсан гэх төлөвтэй болно.

Шалтгалтын нэгтгэлийг харахдаа дараах дарааллыг баримтална.

Төгсөлт модульд орж дэлгэцийн зүүн гар талд байрлах үндсэн цонхнуудаас шалгалт гэсэн цонх дээр дарна.

Түүний дараа нээгдсэн цонхны дээр байрлах хэсгээс шалгалтын нэгтгэл шалгах ангийн сургалтын хөтөлбөр, анги, бүлэг сонгоно.

Сонгогдсон ангийн суралцагчдын авсан үнэлгээ нь жагсаалтаар харагдана.

Мөн дэлгэцийн зүүн гар талд байрлах үндсэн цонхны ард байрлах тоо нь тухайн ангийн бүртгэгдэх ёстой /батлагдах шаардлагатай/ үнэлгээ болон бүртгэгдсэн /батлагдсан/ үнэлгээний тоог илэрхийлнэ.