3.2 Төгсөлт, дэвшилтийн бүртгэл - Арга зүйч
Төгсөлт, дэвшилтийн бүртгэлийг дараах алхмын дагуу гүйцэтгэнэ.
- Арга зүйч нь дараагийн хичээлийн жилд сургалт явуулах анги, бүлгийг шинээр үүсгэх бэлтгэл ажлыг “Төгсөлт, дэвшилтийн бүртгэл” эхлэхээс өмнө урьдчилан хийсэн байна.
- Бүлгийн багш нь суралцагчдынхаа төгсөлт, дэвшилтийн бүртгэл хийнэ.
- Бүлгийн багш нь төгсөлт, дэвшилтийн бүртгэлээ хийгээд баталгаажуулах хүсэлтээ Арга зүйч-д илгээнэ.
- Арга зүйч нь бүлгийн төгсөлт, дэвшилтийн баталгаажуулах хүсэлт хүлээн авна.
- Арга зүйч нь бүлгийн төгсөлт, дэвшилтийн бүртгэлийг хянаад баталгаажуулах эсвэл цуцлах үйлдэл хийнэ.
1. Арга зүйч дараагийн хичээлийн жилийн анги, бүлэг үүсгэх
Арга зүйч нь дараагийн хичээлийн жилд сургалт явуулах анги, бүлгийг шинээр үүсгэх бэлтгэл ажлыг “Төгсөлт, дэвшилтийн бүртгэл” эхлэхээс өмнө урьдчилан хийсэн байна. Боловсролын удирдлага -ын Анги, бүлэг модулийн "2024-25 Хичээлийн жил" хэсэгт дараагийн хичээлийн жилийн анги бүлгийг шинээр үүсгэнэ.
Цонхны баруун дээд булан хэсэгт байрлах Шинэ бүлэг товч дээр дарж бүлгүүдийг нэг бүрчлэн шинээр бүртгэж хадгална.