Арга зүйч

– СӨБ

3.2 Төгсөлт, дэвшилтийн бүртгэл - Бүгд


Төгсөлт дэвшилтийн бүртгэл

Энэ дэд бүлэгт СӨБ-ийн дэвшилтийн системд ажиллах ерөнхий дараалал, үе шат бүрт хийгдэх үйлдэл, анхаарах зүйлс зэргийн ойлголтыг өгнө. Мөн дэвшилтийн системд төгсөлтийн үйл ажиллагааг багтаасан болно.

1. Дараагийн хичээлийн жилийн бүлэг үүсгэх

Энэхүү үйлдэл нь ирэх хичээлийн жилд байх анги бүлгийг урьдчилан тодорхойлох бөгөөд цэцэрлэгийн арга зүйч хийж гүйцэтгэх үйл ажиллагаа юм.

1.1 Анги бүлэг шинээр үүсгэх үйл явцын зааварчилгаа

Анги бүлэг үүсгэхдээ дараах дарааллыг баримтална. Үүнд:

Арга зүйч хэрэглэгчийн эрхээрээ системд нэвтрэн орно.

Боловсролын удирдлага-ын Анги, бүлэг хэсэгт нэвтрэн орно.

Ирэх хичээлийн жилийг сонгоно. (одоо явагдаж байгаа идэвхтэй хичээлийн жилийн хажууд байрлах ирэх хичээлийн жилийг системээс үүсгэсэн сонголтыг сонгох)

Цонхны баруун дээд булан хэсэгт байрлах шинэ бүлэг гэсэн цонх дээр дарна.

Шинээр үүсгэж буй бүлгийн мэдээллийг бүртгэж хадгална.

Шинэ бүлэг үүсгэх алхамчилсан дараалал дараах байдлаар бүртгэнэ.

Үйл ажиллагааны жасгаалтаас шинэ бүлэг-ийг сонгоход дараах цонх нээгдэнэ.

Талбаруудад утга оруулж хадгалах үйлдэл хийнэ.