Багш

– ЕБС

10.1 Чанарын үнэлгээ бүртгэх удирдамж


2 дугаар ангийн сурагчдаас авах монгол хэл, математикийн даалгаврын удирдамж

Чанарын үнэлгээний бүртгэл хийх гарын авлага

Зорилго: 2 дугаар ангийн сурагчдаас хичээлийн жил бүрийн эцэст монгол хэл, математикийн хичээлээр даалгавар авч, гүйцэтгэлийг Боловсролын салбарын мэдээллийн системээр дамжуулан БСШУСЯ-нд ирүүлнэ.

Энэ нь тухайн сургууль, багшийг үнэлэх, харьцуулах зорилготой бус, харин улсын хэмжээнд нэгтгэсэн нэг дүн гаргах бөгөөд цаашид төслийн үйл ажиллагааг төлөвлөхөд ашиглах зорилготой юм. Иймээс багш нараас даалгаврын дүнг үнэнч, шударгаар гаргаж өгөхийг хүсч байна.      

Хугацаа: 5 дугаар сард багтаан сурагч бүрээс доорх даалгаврын гүйцэтгэлийг авч, 6 дугаар сарын 30-ны дотор Боловсролын салбарын мэдээллийн системд 2 дугаар ангийн багш нар өөрийн эрхээрээ шивж оруулна. БСУГ, хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн даалгаврын удирдамжийг 2 дугаар ангийн багш нарт хүргэнэ.

БСМС дэх мэдээлэл: Боловсролын салбарын мэдээллийн системд байрших дараах хүснэгтэд багш бүр өөрийн эрхээр нэвтэрч, сурагчдын гүйцэтгэлийг шивж илгээнэ.

Хүснэгт 1. Даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээ

Анги

Сурагчийн нэр

Монгол хэл

Математик

Нэг минутанд зөв уншсан үгийн тоо (0-60)

Зөв хариулсан хариултын тоо (1-6)

Нэг минутанд гүйцэтгэсэн зөв нэмэх үйлдлийн тоо (0-20)

Нэг минутанд гүйцэтгэсэн зөв хасах үйлдлийн тоо (0-20)

1

     

 

 

 

2

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

НЭГ. МОНГОЛ ХЭЛНИЙ ДААЛГАВАР

  1. Эхийг уншуулах заавар
  • Багш доорх эхийг сурагч бүрээр 60 секундийн дотор уншуулж, шалгана.
  • Эхний үгийг уншиж эхлэхэд 60 секундийн хугацаатай цаг тохируулж, хугацаа дуусмагц “Зогсоорой” гэж хэлнэ.
  • Хэрвээ сурагч эргэлзэх, дуугүй суух зэргээр 3 секундээс хэтэрвэл “цааш нь” гэж хэлээд хуруугаараа зааж үргэлжлүүлнэ.
  • Уншиж дууссаны дараа сурагчаас эхийг холдуулна.
  • Нэг минутанд зөв уншсан үгийн тоог багш дээрх хүснэгтэд бичнэ.

БАГШийн хэлэх үг: Энэ үлгэрийг тод, хурдан, гэхдээ анхааралтай уншаарай. Уншиж дуусахаар чинь хэдэн асуулт асууна. Хэрвээ уншиж чадахгүй үг байвал орхиод дараагийн үгийг уншиж болно. За, эхний үгэн дээр хуруугаа тавиарай. Бэлэн үү? За эхэлье.

60 үгтэй эх

Бамбар. Бар, бамбар хүүдээ бөмбөр авч өгчээ.

Бамбар бөмбөрөө цохиод ойгоор баяртай алхав. Цааш явтал олон амьтан нэмэгдэж ирэв.

Амьтдын урт цуваа үүслээ. Бүгд бөмбөрөө дамжуулан цохиж явав.

Гэнэт тэд төөрснөө мэджээ. Амьтад ихэд айж, зарим нь уйлав.

Бөжин мэргэн санаа олж бөмбөрөө цохилоо. Эргэж хараад ирсэн замаараа алхаарай гэлээ.

Сүүлд ирсэн амьтнаас эхлээд гэртээ орсоор явтал бамбар замаа олов.

  1. Асуулт асуух заавар
  • Уншсан хэсэгтэй нь холбоотой доорх 6 асуултыг сурагчаас асууна. Сурагч өгүүлбэрийг гүйцэд уншаагүй тохиолдолд харгалзах асуултыг асуухгүй.
  • Хэрвээ сурагч эхийн нэгдүгээр мөрнөөс нэг ч зөв үг уншиж чадаагүй бол, ойлголт шалгах асуулт тавихгүй.
  • Хэрвээ сурагч мэдэхгүй гэж хариулбал “Буруу” гэсэн хэсэгт тэмдэглээрэй.
  • Хэрэв 10 секунд болоход асуултад хариулж чадаагүй бол “Хариулаагүй” гэсэн тэмдэглэгээ хийж, дараагийн асуулт руу шилжинэ. Асуултыг дахин давтаж асуухгүй.
  • Зөв хариултын тоог багш дээрх хүснэгтэд бичнэ.

БАГШийн хэлэх үг: Уншсан үлгэрээс би хэдэн асуулт асууя. Асуултад сайн хариулахыг хичээгээрэй.

АСУУЛТУУД

Зөв

Буруу

Хариулаагүй

1

Бар, хүү бамбартаа юу авч өгсөн бэ?

Зөв хариулт: Бамбартаа бөмбөр өгсөн

 

 

 

2

Бамбарын араас хэн ирсэн бэ?

Зөв хариулт: Бамбарын араас олон амьтад нэмэгдэж ирсэн.

 

 

 

3

Яагаад амьтад бамбарын араас явсан бэ?

Зөв хариулт: Бөмбөр цохихын тулд амьтад бамбарыг дагасан.

 

 

 

4

Амьтад яагаад айсан бэ?

Зөв хариулт: Тэд төөрсөн учраас айсан.

 

 

 

5

Бөжин ямар мэргэн санаа олсон бэ?

Зөв хариулт: Ирсэн замаараа буцаж яваарай гэсэн

 

 

 

6

Бамбар яаж гэрээ олсон бэ?

Зөв хариулт: Амьтад ирсэн замаараа буцсан. Бамбар тэднийг дагаж явсан.

 

 

 

 

ХОЁР. МАТЕМАТИК -ийн ДААЛГАВАР

Математикийн хичээлээр нэмэх ба хасах үйлдлийн доорх 2 даалгаврыг багш сурагч бүрээс авна. Даалгавар тус бүрийг гүйцэтгэх хугацаа нь 60 секунд байна. 

  1. Нэмэх үйлдлийн даалгаврын заавар 
  • Багш доорх жишээнүүдийг сурагч бүрээр 60 секундийн дотор цээжээр бодуулж, шалгана. Сурагч гараараа бодож болно.
  • Эхний жишээг бодож эхлэхэд 60 секундийн хугацаатай цаг тохируулж, хугацаа дуусмагц “Зогсоорой” гэж хэлнэ.
  • Хэрвээ сурагч эргэлзэх, дуугүй суух зэргээр 5 секундээс хэтэрвэл “цааш нь” гэж хэлээд хуруугаараа зааж үргэлжлүүлнэ.

БАГШийн хэлэх үг: Энд нэмэх үйлдлээр бодох жишээнүүд байна. Аль болох олон жишээ цээжээр бодож, хариуг хэлээрэй.

Намайг “Эхэл” гэж хэлэхэд эндээс эхлэн [эхний бодлогыг заана] доошоо [хуруугаараа дээрээс доошоо заана] уншна. Жишээ болгоныг зааж, аль болох зөв, чанга дуугаар, хурдан бодоорой.

Хэрэв бодож чадахгүй жишээ байвал орхиод, дараагийн жишээг бодоорой. Эхний жишээг хуруугаараа заагаарай.

Бодоход бэлэн үү? Эхлээрэй.

1 +3 =(4)

7 +8 =(15)

2 +3 =(5)

4 +7 =(11)

6 +2 =(8)

7 +5 =(12)

4 +5 =(9)

8 +6 =(14)

3 +3 =(6)

9 +8 =(17)

8 +1 =(9)

6 +7 =(13)

7 +3 =(10)

8 +8 =(16)

3+9 =(12)

8 +5 =(13)

2 +8 =(10)

10 +2 =(12)

9 +3 =(12)

8 +10 =(18)

  1. Хасах үйлдлийн даалгаврын заавар 
  • Багш доорх жишээнүүдийг сурагч бүрээр 60 секундийн дотор цээжээр бодуулж, шалгана.
  • Эхний жишээг бодож эхлэхэд 60 секундийн хугацаатай цаг тохируулж, хугацаа дуусмагц “Зогсоорой” гэж хэлнэ.
  • Хэрвээ сурагч эргэлзэх, дуугүй суух зэргээр 5 секундээс хэтэрвэл “цааш нь” гэж хэлээд хуруугаараа зааж үргэлжлүүлнэ.

БАГШийн хэлэх үг: Энд хасах үйлдлээр бодох жишээнүүд байна. Аль болох олон жишээцээжээр бодож, хариуг хэлээрэй.

Намайг “Эхэл” гэж хэлэхэд эндээс эхлэн [эхний жишээг заана] доошоо  [хуруугаараа дээрээс доошоо заана] уншна. Жишээ болгоныг зааж, чанга дуугаар, аль болох зөв, хурдан бодоорой.

Хэрэв бодож чадахгүй жишээ байвал орхиод, дараагийн жишээг нь бодоорой. Эхний жишээг хуруугаараа заагаарай.

Бодоход бэлэн үү? Эхлээрэй.

4 – 3 =(1)

15 – 8 =(7)

5 – 3 =(2)

11 – 7 =(4)

8 – 2 =(6)

12 – 5 =(7)

9 – 5 =(4)

14 – 6 =(8)

6 – 3 =(3)

17 – 8 =(9)

9 – 1 =(8)

13 – 7 =(6)

10 – 3 =(7)

16 – 8 =(8)

12 – 9 =(3)

13 – 5 =(8)

10 – 8 =(2)

12 – 2 =(10)

12 – 3 =(9)

  1. – 10 =(8)