9.2. Анги бүлгийн мэдээлэл засах
Анги бүлгийн бүртгэл засах
Энэхүү үйлдлийг цэцэрлэгийн бүлгийн мэдээллийг засварлахад ашиглана. Анги бүлгийн мэдээллийг засах үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтлана. Үүнд:
Анги бүлэг үйл ажиллагааг сонгоно.
Үйлдэл хэсгээс Бүлэг засах сонголтыг сонгоно.

Бүлгийн мэдээлэлд засвар оруулан хадгалах товч дарна.

Эсвэл тухайн ангийн нэр дээр нь дарж ороход дараах 3 янзын таб харагдах бөгөөд үндсэн мэдээллийн хэсэгт бүлэг засах үйлдэл хийж засвар оруулах боломжтой.
|
Таб дах мэдээлэл |
Тайлбар |
|
Үндсэн мэдээлэл |
Бүлгийн үндсэн мэдээллийг харуулна. Бүлгийн мэдээллийг өөрчилж хадгалсан бол засагдаж өөрчлөгдсөн хамгийн сүүлийн бүлгийн үндсэн мэдээллийг харуулна. |
|
Суралцагч |
Бүлэгт бүртгэлтэй суралцагчийн жагсаалтыг товч мэдээллээр хүснэгт хэлбэрээр харуулахаас гадна бүлэгт бүртгэлтэй суралцагчийг төлвөөр нь индикатораар харуулна. |
|
Багш |
Анги бүлэг удирдсан болон туслах багшийн мэдээллийг харуулна. Хэрэв анги удирдсан болон тухайн бүлгийн туслах багшийн мэдээллийг оруулаагүй бол бүлэг засах үйлдэл хийж анги удирдсан багшийн мэдээллийг оруулна. |