5.5 Хариуцсан анги танхимийн мэдээлэл
Багшийн хариуцсан анги, танхимийн мэдээлэл оруулах үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтлана. Үүнд:
- БУ системийн Багш үйл ажиллагааг сонгоно.
- Багшийн жагсаалтаас хариуцсан анги, танхимийн мэдээлэл оруулах багшийн нэрийг сонгоно.
- Үйлдэл цэснээс багшийн мэдээлэл үйлдлийг дарна эсвэл жагсаалтаас багшийн нэр дээр дарна.
- Багшийн мэдээлэл цонхноос Хариуцсан анги, танхим цэс рүү орно.
- Мэдээлэл засах товч дарна.
- Анги, танхим нэмэх товч дарна.
Анги танхим |
Хэрэв багш ямар нэг анги, танхим хариуцдаг бол энэ талбарт тухайн багшийн хариуцдаг анги, танхимын нэрийг бичихэд системд үүсгэсэн нийт анги танхимын жагсаалт харагдана. Жагсаалтаас сонгоно. Хэрэв сонгохыг хүссэн анги танхим жагсаалтад байхгүй бол БУ системийн сургалтын орчин хэсгийн өрөө табын шинэ өрөө үйлдлээр анги, танхимыг нэмж өгнө. |
Төрөл |
БУ системийн сургалтын орчин хэсгийн өрөө табын шинэ өрөө үйлдлээр тухайн анги, танхимыг үүсгэх үед бүртгэсэн өрөөний төрөл энэ талбарт автоматаар бөглөгдсөн байна. Засах болможгүй байна. Хэрэв өрөөний төрөл буруу бол БУ системийн сургалтын орчин хэсгийн өрөө табын өрөөний жагсаалтаас өрөөг сонгож засах үйлдлээр орж төрөл талбарыг засна. |
Тоот |
БУ системийн сургалтын орчин хэсгийн өрөө табын шинэ өрөө үйлдлээр тухайн анги, танхимыг үүсгэх үед бүртгэсэн өрөөний тоот энэ талбарт автоматаар бөглөгдсөн байна. Засах боломжгүй байна. Хэрэв өрөөний тоот буруу бол БУ системийн сургалтын орчин хэсгийн өрөө табын өрөөний жагсаалтаас өрөөг сонгож засах үйлдлээр орж тоот талбарыг засна. |
Байр |

Хариуцсан % |
Анги, танхим хариуцалтын хувийг оруулна. Жишээ нь: Хэрэв нэг ангийг 2 анги даасан багш хариуцдаг бол 50% гэж оруулна. |
Анги, танхим нэмэх |
Энэ үйлдлийг дарснаар багшийн хариуцсан анги, танхимыг тодорхойлоход зориулсан мөр нэмэгдэнэ. Багш олон анги, танхим хариуцдаг бол анги, танхим нэмэх үйлдлийг дахин дарж нэмж тодорхойлох боломжтой. |