5.2 Багшийн мэдээлэл засварлах
Багшийн мэдээлэл засварлах үйлдлийг хийхээс өмнө системд дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай.
- Боловсролын удирдлага системд багш нэмэх үйлдлээр багшийг бүртгэсэн байх
- Анги бүлэг хэсэгт бүлэг үүсгэхдээ хариуцсан багшийг (АУБ) тодорхойлсон байх
- Сургалтын орчин хэсэгт хичээлийн байр болон байранд харьяалагдах анги, танхимыг үүсгэсэн байх
Багшийн мэдээлэл оруулах үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтлана. Үүнд:
- БУ системийн Багш үйл ажиллагааг сонгоно.
- Багшийн жагсаалтаас мэдээлэл оруулах багшийн нэрийг сонгоно.
- Үйлдэл цэснээс багшийн мэдээлэл үйлдлийг дарна эсвэл жагсаалтаас багшийн нэр дээр дарна.
- Багштай холбоотой бүлэг мэдээллийг оруулаад хадгална.
Багшийн мэдээлэл оруулах үйлдлийг хийх алхамчилсан дараалал дараах байдалтай байна.
Үйл ажиллагааны жагсаалтаас Багш-ийг сонгоход дараах цонх нээгдэнэ.
Цонхны баруун дээд хэсэгт байрлах үйлдэл цэснээс Багшийн мэдээлэл үйлдлийг дарах эсвэл багшийн нэр дээр дарахад багшийн мэдээлэл харуулсан цонх нээгдсэний мэдээлэл засах товчийг дарахад дараах цонх дуудагдана.
Үндсэн мэдээлэл:
Овог |
Багшийн үндсэн мэдээллээс автоматаар татагдана. Засах боломжгүй байна. |
Нэр |
Багшийн үндсэн мэдээллээс автоматаар татагдана. Засах боломжгүй байна. |
Регистрийн дугаар |
Багшийн үндсэн мэдээллээс автоматаар татагдана. Засах боломжгүй байна. |
Албан тушаал |
Хүний нөөцийн системд ажилд авсан ажлын байрны нэр автоматаар татагдана. Засах боломжгүй байна. Хэрэв албан тушаал буруу бол хүний нөөцийн системийн ажилтны жагсаалт хэсэгт албан ажил эрхлэлт руу орж засах үйлдлээр засна. |
Багшийн төрөл |
Багш нэмэх үйлдлээр багш нэмэх үед сонгосон багшийн төрөл харагдана. Засах боломжтой байна. Хэрэв засах бол тухайн багш ямар төрлийн багш гэдгийг сонгоно. (Бага ангийн үндсэн багш, , мэргэжлийн багш гэх мэт) Сургуулийн хувьд багшийн хичээлийн дийлэнхийг аль боловсролын түвшинд зааж байгаагаас хамаарч багшийн төрлийг сонгоно. Анхаарах нь: Мэргэжлийн багш гэсэн нэр томьёо нь ихэвчлэн ХБК-ийн мэргэжлийн багш бүртгэхэд ашиглана. ЕБС-ийн хувьд бага, дунд, ахлах (үндсэн, цагийн) аль ангид дийлэнх хичээлийг орж байгаагаас шалтгаалж багшийн төрлийг сонгоно. Ингэснээр багштай холбоотой тайлан мэдээ зөв гарна. |
Салбар, бүрэлдэхүүн |
Багш нэмэх үйлдлээр багшийг нэмэх үед сонгосон салбар, бүрэлдэхүүн харагдана. Засах боломжтой байна. Сургалтын байгууллага нь салбар, бүрэлдэхүүнгүй бол салбар бүрэлдэхүүн нь сургалтын байгууллага байна. |
САЗНэгж |
Багш нэмэх үйлдлээр багшийг нэмэх үед сонгосон сургалт, аргазүйн нэгж харагдана. Засах боломжтой байна. |
Удирдагч багш |
Бүртгэж байгаа багш нь анги, бүлэг удирдсан, суралцагчид зөвлөх багшаар (их, дээд сургуульд ихэвчлэ |